Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүнсний ногооны үнэ өсөв

 “Хүчит шонхор” хүнсний худалдааны төвийн худалдаачид өчигдөр нэг кг монгол төмс 500, байцаа 800, лууван 900 төгрөгөөр борлуулж байлаа. Тэд төмсний үнэ тогтвортой байгаа бол байцаа, луувангийн үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэнийг ярьж байв. “Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг монгол төмс 600, байцаа 1500, лууван 1200 төгрөгийн үнэтэй байсан. Тус төвийн хүнсний ногооны үнэ “Хүчит шонхор”-ынхоос 100-700 төгрөгийн үнэтэй байлаа. Тэр дундаа байцаа бараг хоёр дахин өндөр үнэтэй байгаа нь анхаарал татав.

“Бөмбөгөр”-ийн худалдаачид “Хятад байцаа орж ирэхээр монгол байцааны үнэ ингэж өсөж байна. Ургац хураалтын үед бид нэг кг монгол байцааг 500 төгрөгөөр худалдаж байсан бол одоо үнээ гурав дахин өсгөөд байна” гэж ярьсан юм. Мөн тэд “Энэ жил хятад ногоо эрт орж ирлээ. Төмснөөс бусад монгол ногоо ховор байна. Тиймээс ногооны үнэ эрт өсөж магадгүй” гэж нэмж хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.