Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

IV цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай ноот бичигт гарын үсэг зурлаа

 Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын IV цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх 4,2 тэрбум иенийн үнийн дүн бүхий (50 орчим сая ам.доллар) төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газрын хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар 11 дүгээр сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурав. 

Энэхүү төсөл хэрэгжсэнээр IV цахилгаан станцын дулааны болон эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, тулгамдаж буй эрчим хүчний дутагдлыг багасгах, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангахад чухал хувь нэмэр оруулах юм. Төслийн хүрээнд турбины удирдлагын системийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр эрчим хүч, дулаан үйлдвэрлэхэд шаардагдах нүүрс, дизель түлшний хэмжээг тодорхой түвшинд хэмнэх нөхцөл бүрдэнэ. 

Дулааны IV цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 50 орчим хувийг үйлдвэрлэдэг, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууламж юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.