Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Мянганбаярт УМБГ-аас дахиад эрүүгийн хэрэг үүсгэлээ

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлэв. Ц.Мянганбаярт өмнө нь “Монгол газар” болон охин компаниудынхаа нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169 тэрбум төгрөгийн зээл залилан авсан гэсэн үндэслэлээр 2009 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Түүний дараа Орхон голыг бохирдуулсан хэрэгт тус компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал У.Дашийг шалгаж байгаад мөн л хэрэгсэхгүй болгосон.

Харин энэ удаад Ц.Мянганбаярыг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцсон гэнэ. Бөөрөлжүүт, Өлтөд түүний “Монгол газар” болон “Баярс гоулд” компанийнхан алт угааснаас болж дээрх хоёр голоос гадна Онги голыг бохирдуулсан гэж буруутгаж буй аж. Энэ талаар УМБГ-ын албаны эх сурвалжаас лавлахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй хэвлэлийн бага хурал хийж, нийтэд мэдээлнэ” гэлээ.



 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.