Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нигерийн иргэнтэй хамтарч залилан хийдэг залууг саатуулжээ

Монгол Улсын иргэн Б-г бусдын эд хөрөнгө залилсан хэрэгт буруутган ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулж, УМБГт шилжүүллээ.

Шалгалтын явцад тэрбээр Нигер улсын иргэдтэй хамтарч, гадаадын иргэдийн олон улсын банкны картын мэдээллийг хулгайлан, төлбөрийн хуурамч карт үйлдэж, түүнийгээ ашиглан Монголын цахим картаар үйлчлүүлэгч байгууллагуудыг залилж байжээ.

Сэжигтэн Б цахим хуудсаар захиалгын бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор “Некст плаза”, “Хүннү эйр”, “Ньютел” зэрэг компаниас долоон удаа гүйлгээ хийж, 12 сая төгрөгийн үнэтэй эд зүйл луйвардсан хэрэгт буруутгагдаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.