Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БРАЗИЛИЙН ЖАННА д’АРК

 Нэрд гарсан “Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалт гаргасны дотор төрийн тэргүүн ес орсон байна. Эдгээр бүсгүйг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тэргүүлж буй бол түүний дараа Хиллари Клинтоны орыг Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф эзэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр түүнийг гуравт орсон гэсэн байна. Ямар ч байлаа гэсэн нэг жилийн дотор ерэн хэдэн байраар урагшилжээ. Урьд нь түүний нэрийг 95-д бичсэн байв.

Дилма Руссеф 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эдийн засгаараа дэлхийд до лоод орж буй орны улсын жолоон дээр суу сан юм. Тэгэхдээ Бразилд хамгийн нэр төртэй улстөрч гэгддэг Луис Инасиу Лула де Силвагийн халааг авч энэ албыг залгуулах болсон. Хэдэн жилийн өмнө бол Дилмаг Силвагийн суудалд очно гэж хүмүүсийн санаанд багтахгүй байв. Түүнд улс төрийн ажлын туршлага байсангүй. Силвагаас ялгаатай нэг чанар нь одоо ч түүнээс салаагүй байгаа гэлцдэг нь телевизийн дурангийн өмнө биеэ барьдаг явдал юм. Дилма Ерөнхийлөгч болсноор Силвад өртэй хоцорсон гэж хэлж болно. Сонгуулийн кампанит ажлын туршид халаагаа өгөх гэж буй Силва түүнийг дэмжиж байжээ. Сонгогчдын олонх нь түүнийг дэмжсэн нь Силвагийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж найдсаных.

Силва төр тэргүүлсэн найман жилд 20 сая бразил хүн ядуурлаас ангижирч, дундчуудын эгнээнд орсон байдаг. Бразил улсын эдийн засаг энэ үед өсөлтийн хурдаараа дээд амжилт үзүүлж, 2003- 2010 онд ДНБ нь 3.8 дахин нэмэгдсэн аж. Тэгэхдээ Дилма Латин Америктаа хамгийн том, хамгийн түвэгтэй эдийн засгийг төдийгүй улс төрийн нэлээд авлигажсан тогтолцоог Силвагаас хүлээж авсан байна. Тиймээс юуны урьд төрийн олон албан тушаалыг бие даасан мэргэжилтнүүдэд өгч, цаашлаад төрийн албан хаагчдын зардлыг танаж, авлигатай нүүр тулж тэмцсэнээр шинэ Ерөнхийлөгч улс төрийн ихэнх тоглогчийн дургүйг хүргэсэн аж. Бра зилийн сэтгүүлчид авлигын сүлжээг нь илрүүлсэний улсмаас Дилма Тээврийн сайдыг нэлээд олон ажилтантай нь халав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ч энэ цэвэрлэгээнд өртлөө. Төслийн мөнгийг буруу замаар оруулсан хэрэгт сэжиглэгдсэн Аялал жуулчлалын яамны 30 ажилтныг наймдугаар сард баривчлав.

Дилма Вана Руссеф 1947 онд Болгарын чинээлэг цагаач Петр Русевийн гэрт төржээ. Түүнийг энэ айлын хоёр дахь хүү хэд нь болж мэндлэхэд эцэг нь яггүй бизнесмен болсон байв. Дилма шашны сургуульд сурчээ. Энд гэлэнмаа нар францаас өөр хэлээр ярихгүй, бүжигчин болох хүсэлтэй охин хөгжим ч тоглож сурсан байна. 1964 онд Бразилд цэргийн эргэлт болж Зүүний ажилчны намаас нэрийг нь дэвш үүлсэн Ерөнхийлөгч Жуан Гулартыг огцруулж, цэргийн дэглэм тогтоосон нь Дилмагийн амьдралд томоохон эргэлт болжээ. Тэрбээр энэ онд их сургуулийн оюутан болж, “Ажилчны бодлого” нэртэй оюутны зүүний чиглэлийн байгууллагад элссэн байна. Энэ байгууллага нь яваандаа хоёр хэсэгт хуваагдахад Дилма зэвсэгт тэмцэл хийхийг дэмждэг “Үндсээ чөлөөлөх фронт”-од нь элсэв. Энэ үед авахуулсан зургаас нь харахад богинохон буржгар үстэй, дөрвөлжин хээтэй цамц өмсөж, эвэр хүрээтэй нүдний шил зүүсэн түүнийг чинээлэг айлын охин гэхээсээ нууц байгууллагын жирийн ажилтантай төстэй байсан гэдэг. Хамт тэмцэж явсан хүмүүсийнх нь дурссанаар Дилма шийдэмгий, хатуу чанд, хөдөлгөөний удирдагчдын нэг байсан бөгөөд түүнийг нөхөд нь Жанна д’Арк гэж нэрлэдэг байжээ.

1969 онд Үндэсний чөлөөлөх командаас радикал үзэл баримтлалтай нэгэн байгууллага туурга тусгаарласан бөгөөд эднийхэн дараа нь улс төрийн хоригдлуудаар солихын тулд гадаадын Элчин сайд нарыг хулгайлах үйл ажиллагаа явуулж байв. Өөрийнх нь хэлснээр Дилма хэдийгээр энэ байгууллагад харьяалалтай ч гартаа зэвсэг барилгүй санхүүгийн асуудал, нууц байр олох ажил хариуцаж байжээ. Түүнийг 1970 онд баривчилж шоронд хорьж, элдвээр тамласан байна. 22 хоног дараалан эрүүдэн тамласан гэсэн мэдээлэл ч байдаг. Хоёр жил болоод суллагдаж өмнөд нутагт очив. Энд түүний хоёр дахь нөхөр Карлос Араужо нь хоригдож байлаа.

Араужо 1973 онд суллагдсанаар тэд гэр бүл болж, 1976 онд охинтой боллоо. Үүнээс нэг жил өнгөрөхөд Дилма их сургуулиа төгсөж эдийн засагч болов. Дилма 1980-аад онд эрдмийн зэрэг горилох бүтээл бичиж эхэлсэн ч дуусгалгүй орхилоо. Тэгээд зүүний чиглэлийн байгууллагуудтай урьд нь тогтоосон хэлхээ холбоогоо сэргээж, улмаар Ажилчны ардчилсан намын зөвлөх болж нууц байдлаас гарав. 1980-аад онд Бразилд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэллээ. 1985 онд цэргийнхэн эрх мэдлээ шилжүүлж Парламент нь шинэ Ерөнхийлөгчийг сонгов. 1988 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, бра зилчуудад иргэний үндсэн эрхийг нь ол голоо. Ажилчны ардчилсан нам 1985 онд муж улсын сонгуульд анх удаа ялалт байгуулав. Чухам энэ үеэс Дилма улс төрийн шатаар өгсөж эхэлжээ. 1993 онд муж улсын Эрчим хүчний сайд болов. Эрчим хүчний хомсдолоос зайлсхий хийн тулд шинэ станцууд барьж, 1000 км шугам татаж, эрчим хүч хэмнэхийн ач тусыг хүмүүст ойлгуулах ажил хийсний дүнд Риу-ГрандедуСул мужид цахилгаан тасрахаа байлаа. Чухам энэ үеэс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэж байсан Лула де Силва энэ эмэгтэйд анхаарлаа хандуулж, Ерөнхийлөгч болмогцоо түүнийг Эрчим хүчний сайдаар томилж, 2005 онд Тамгын газраа толгойлуулав. Ийм алба хаших болсон ч Дилма эрчим хүчний салбараас салсангүй. 2003 оноос Petrobras концерний захирлуудын зөвлөлийг долоон жил удирдав.

2010 оны аравдугаар сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Дилма Руссефийн нэрийг дэвшүүлж буйг зарлалаа. Үүнд бэлтгэх нь зайлшгүй болов. Хорт хавдар өвчний улмаас унасан үс нь ургасан тул хиймэл үсээ авлаа. Гоо сайхны хэд хэдэн мэс засал хийлгэв. Нүдний шил зүүхээ болив. ХАА, улс төрд өөрчлөлт хийх, шүтэн бишрэх, ижил хүйстнүүд гэр бүл болгохыг зөвшөөрч, цаазаар авах ялын эсрэг бодлого явуулахаар сонгуулийн сурталчилгааны үеэр амлалаа. Санал хураалтын эхний шатанд Дилма 47.5 сая хүний буюу сонгогчдын 46.9 хувийнх нь дэмжлэг хүлээж аравдугаар сарын 31-нд болох хоёр дахь шатанд оролцох эрх олж авлаа. Энэ шатанд социалдемократ Жозе Серра түүнтэй өрсөлдөж, Дилма сонгогч дын 56 хувийнх нь санал авч Бразил улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч болов. Тэрбээр Төрийн тэргүүний ху виар Лула де Силвагийн бодлогыг үргэлжлүүлж, нийгмийн салбар, ядууралтай тэмцэхэд голлон анхаарч ирэв. Гэвч ард олны эсэргүүцлийн давалгаа ширүүсч, Дилма Руссефийн Засгийн газрын нэр хүнд энэ оны зун дунд ангийнхны дотор сүрхий унасан юм. Гэхдээ эрх баригч Хөдөлмөрчдийн намын нийгмийн халамж руу чиглэсэн бодлогын дүнд амьдрал нь дээшилсэн ядуу давхаргынхны дунд түүний нэр хүнд өндөр байна. 2014 онд дараачийн сонгууль болно. Түүний дүнг одоо тааварлах аргагүй. Дилма Руссеф хоёр удаа гэрлэсэн ч, одоо нөхөргүй. Хоёр дахь нөхрөөсөө төрүүлсэн охин нь 2010 онд ээжийгээ эмээ болгосон. Дилма англи, франц, испаниар ярьдаг.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.