Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН ЗАСГИЙН ГАЗАРТ СЭЭТЭГНЭВ ҮҮ

МАН-ын дарга бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Энхболд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ганцаарчлан уулзжээ. Энэ үеэр хоёр намын даргын хооронд Засгийн газарт хамтрах талаар яригдсан нь улс төрийн ажиглагчдын хувьд анхаарал татсан халуун сэдвийн нэг болоод байна. Олонхгүй энэ парламентад АН-ынхан хамгийн олон суудал авснаараа Засгийн газраа байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулах чимээнээр МАН-ынхан хадаг ирвэл татгалзахгүй гэдгээ ил далдаар илэрхийлж байсан. Гэвч тухайн үед МАН-ын нэр хүнд ард түмний дунд унасан байсан нь АН-ынхныг зай барихад хүргэсэн. Тиймдээ ч тухайн үед рейтинг нь гайгүй байсан МАХН-ыг сонгож, “Шударга ёс” эвсэлтэй нь хамтарч байсан билээ. Харин одоо АН-ын Засгийн газрын нэр хүндэд МАХН-ын сайд нарын олхиогүй, урагшгүй байдал сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ нь МАН-ынхан АН-д дахин сээтэн хаях, нэг хөнжилд орох тохироог бүрдүүлж эхлэв бололтой. Магадгүй АН, МАН-ын хан Засгийн газарт хамтарвал МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс юугаараа илүү байж чадах вэ? Засагт шинэчлэлийн өчүүхэн ч гэсэн очийг АН+МАН үсэргэж чадах уу? “Шударга ёс” эвсэлд олгосон квотоор МАН-тай хамтрах уу, эсвэл Засгийн газрын танхимдаа дахин шинэ хуваарилалт хийх үү гээд олон асуултыг энэ уулзалт дагуулж эхлээд байна. Ийм яриа гарсанд АН, МАН-ын зү гээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээг үй. Энэ нь оргүй хоосон яриа биш хэмээн үзэхэд хүргээд байна.

МАН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТРАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ГЭЖ

МАН-ынхан шинэчлэлийн тэргүүнээрээ М.Энхболдыг сонгосон. Гэхдээ “шинэчлэл”-ийг Засгийн газраас эхлүүлнэ гэсэн тохироотойгоор түүнийг дарга болгосон нь ийнхүү ажил хэрэг болж байна гэх яриа ч энэ цаг үед газар авчээ. Намынхаа төв аппаратын бараг 80 хувийг шинэчилж Сү.Батболд, С.Баяр болон намын дарга асан Ө.Энхтүвшин нарын лидерүүдээ сул гишүүн болгосон. Удирдлагын олонхийг хотын фракцаас бүрдүүлсэн. Энэ бүхний цаана М.Энхболдын биш өөр бусад хүмүүсийн ашиг сонирхол “гүйсэн” гэсэн яриа байна. Намын даргын зөвлөх “Урбанек” Б.Лхагважаваас эхлээд өмнөх дарга нарын үед намын аппаратад ажиллаж байсан хүмүүс нь албан тушаалаасаа татгалзаж буйгаа эхнээсээ олон нийтэд зарлаж эхэллээ. Үүний ард М.Энхболд гэдэг хувь хүнийг бус фракцынх нь түрэмгийллийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ хэлж байна. Ө.Энхтүвшин энэ намыг удирдаж байхдаа фракц бүлэглэлийн ашиг сонирхлыг үл дэмжиж, намын ашиг сонирхлоо илүүд тавьж ирсэн. Түүний энэ байр суурь хүч муутай байсан ч МАН-ыг эрүүлж үүлэх, шинэчлэх зорилготой, боловсролтой, шударга хэсгийнхний дэмжлэгийг хүлээж байсан.

Харин одоо “хотынхон” хүч түрэн орж ирсэн нь М.Энхболдыг тэдний ашиг сонирхол, хүсэл зорилгод нийцүүлэн намынхаа бодлого, үйл ажиллагааг гүйцэлдүүлэхээс аргагүйд хүргэсэн бололтой. Энэ нь М.Энхболд тамгаа хүлээж аваад хамгийн эхний алхмаараа эрх баригч намын даргатай ганцаарчлан уулзсанаар илэрлээ хэмээн ажиглагчид үзэж байна. МАН Засагт хамтарвал хэнд ашигтай вэ? Намынх нь эрх мэдэлд дуртай хэсэг бүлгийнхэнд л ашигтай. Харин ард түмэнд ашиггүй төдий гүй, таалагдахгүй л болов уу. МАН мундаг, хүчтэй улс төрийн хүчин байх эсэхийг Засагт орсноор нь ард түмэн үнэлэхгүй л болов уу. Өмнө нь МАН, АН-ыг хамтруулж үзсэн. Эцсийн үр дүнд “МАНАН” гэх нэрээр Монголын улс төрд хар дурсамж болон үлдсэн. Одоо “АНМАН” бол бол юуг өөрчилж, шинэчилж чадна гэж. Харин 2016 он хүртэл хүчтэй сөрөг хүчин байж чадвал, шинэч лэлийн Засгийн газрын алдаа оноог зангарагтай улс төрийн намын туршлагаар засаж, залруулж, дэмжиж, шүүм жилж чадвал ард түмэнд илүү таалагдана.

МАХН-ЫН ДОТОРХ БУЖИГНААН МАН-ЫН СОНИРХОЛТОЙ ХОЛБООТОЙ ЮУ

МАХН-ын Бага чуулган энэ сарын 24-нд болох тов өчигдөр гарлаа. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүнгээ хэлэлцэхээр болжээ. Сонгуульд амжилтг үй оролцсон хариуцлагыг намын удирдлагуудтай тооцох сонирхол ч хэсэг бүлгийнхэнд байгааг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Хэрэв тийм бол МАХН-ын дэд дарга, Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагвын асуудал ч яригдаж магадгүй нь. Тэрбээр намаа төлөөлж Засгийн газарт энэ албыг хашиж буй. Тиймээс намын албан тушаалаа өгсөн тохиолдолд Засгийн суудал нь ч хөндөгдөх нь тодорхой. Харин түүний оронд МАХН-ын дэд даргаар хэн ч сонгогдсон АН-ынхан Шадар сайдынхаа суудлыг өгөхгүй л болов уу. Тэгээд ч Н.Удвалаас эхлээд Засгийн ажлыг урагшлуулдаггүй садаа болсон хүний, өөрийн гэлтгүй сайд нараас Ерөнхий сайд салахын түүс болж байгаа. Эрүүл мэндийн салбарыг нэр шигээ (уд+вал) болгосон Н.Удвал Эрүүл мэндийн сайдын суудлаа Элчин сайдаар солих тохироог ил тодоор хийгээд эхэлчихсэн. “Англи, АНУ-аас өөр улс оронд очихгүй шүү” хэмээн томорсон нь АН-ынхны уур ундууцлыг барж буй. Энэ нь МАХН-ыг Засгаас нэгмөсөн шахах шалтаг болно хэмээн үзэх хүмүүс ч байна. Засгийн газрын танхимаас нэг сайдыг огцруулах эсэх асуудал хөн дөгдөхөд л бусдынх нь тухай давхар яригдахад хүрдэг. Энэ нь Засгийн газрын хувь заяаг ч бүхэлд нь шийдчих гээд байдаг тал манайд бий. Тиймээс Н.Удвал болон Д.Тэрбишдагва нарын асуудал яригдаж эхэлсэн тохиолдолд Ч.Улаан, О.Чулуунбат гээд Засагт хамтарсан МАХН-ын квотын хэмжээ гээр асуудал хөндөгдөх нь тодорхой. Тиймээс МАХН дотор үүсэж болзошгүй байгаа бужигнааныг МАН-ыг Засагт хамтруулахын тулд замыг нь зассан улс төрийн тохироо хэмээн үзэх хүн олон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.