Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөвлөлтийн гүйцэтгэсэн үүргийг хамгаална

МОСКВА. /СИНЬХУА/. Дэлхийн II дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийн тухай үнэн түүхийг өгүүлсэн бүхий л эх сурвалжаа Орос улс хамгаална гэж тус улсын Ерөнхий сайд Владимир Путин мэдэгджээ.
Дайны үеэр Зөвлөлтийн армид нэгдэн тулалдаж байсан гүрж цэргүүдийн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөний суурь тавих ажиллагаанд оролцохдоо Оросын Ерөнхий сайд тийнхүү мэдэгдсэн байна. “Эх орныхоо төлөө амиа өгсөн дайчдын дурсгалыг хүндэтгэн дайны тухай түүхийг үнэн зөвөөр таниулан ойлгуулах хэрэгтэй. Бид Оросын нөлөө, хуулийн орчин, хэвлэл мэдээллээ ашиглан дэлхий даяар дайны ялалтад ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг үнэн зөвөөр таниулна” гэж Путин хэлжээ.
Поклонная толгодод ирэх 18 сарын хугацаанд босгох энэ хөшөө Гүржийн Кутаиси хотод байсан Аугаа дайны ялалтын дурсгалын цогцолборын адил цэргүүдийн баатарлаг үйлсийг хүндэтгэсэн бэлгэдэл болно гэж Оросын эрх баригчид үзэж байгаа юм. Гүржийн парламентын шинэ ордон барихаар Кутаиси хотод байсан 46 метр өндөр, дайны дурсгалын хөшөөг өнгөрсөн оны 12 дугаар сард нураасан юм. Тухайн үед үүнийг Гүржийн сөрөг хүчин болон Оросын Засгийн газар ихээхэн буруушааж байсан билээ.
“Оросын төлөөлөгчид Гүржийн улс төрийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд үүд хаалга нээлттэй байгаа. Манай хоёр улс түншлэлээ дахин сэргээнэ гэдэгт итгэлтэй байгаа” гэж Владимир Путин нэмж хэлжээ. Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн армид нэгдсэн 300 мянга гаруй гүрж цэрэг амь үрэгдсэн гэж Оросын БХЯ мэдээлсэн байна. С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.