Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.ГАНБААТАР: ХУУЛИА ЗӨРЧИН БАЙЖ “ОЮУТОЛГОЙ”-Д ТАЛ ЗАСАЖ БАЙНА

УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар өнгөрөгч баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүлэх болсноо дуулгасан юм. Мэдэгдэлд “УИХ 2013 оны төсөвт тодотгол хийх явцад “Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй” гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасаж тодотгосон. Энэ нь цаашид уг төлбөрийг авахгүй гэсэн хэрэг биш юм.

Тодруулбал, Оюутолгойн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах асуудал нээлттэй хэвээр үлдсэн. Тиймээс уг төлбөрийг тооцож авах асуудлыг эрчимжүүлж 2014 оны төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Танд сонордуулъя. Энэхүү орлого нь компанийн үйл ажиллагааны амжилтаас шалтгаалахгүй дэлхийн зах зээл дээрх баялгийн үнийн өсөлтөөс бий болж буй орлого юм. Энэ агуулгаараа зөвхөн баялгийн эзэд нь зайлшгүй хүртэх ёстой орлого болж байна.

Иймд Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын талын хүртэх орлогын хэмжээг бууруулах бус нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй, ил тод ажиллаж үр дүнгээ 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг мэдэгдье” гэжээ. Мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

  -Та бүхний хэлж, мэдэгдэж байгаагаар улсын төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг “Оюутолгой” төслөөс ирэх оны төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, 2013 онд Оюутолгойгоос 445 тэр бум төгрөг төсөвт суулгасан. Төсөвт оруулна гэдэг бол хууль. 2013 онд тэднээс юу ч авч чадаагүй байж болно. Гэхдээ 2014 оны төсөвт үүнийг хасах ёсгүй. Харин ч бүр нэмэг дэж орж ирэх ёстой.

-“Оюутолгой”-гоос төвлөрөх орлогыг ирэх жилийн төсвийн төсөлд яагаад тусгаагүй юм бэ. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Энэ бол хуулиа зөрчин байж “Оюутолгой”- д тал засаж байна. Нэмж хэлэхэд, Алтны ил тод байдлын тухай хуу лийн төслийн хүрээнд ноцтой зүйл яригдаж байгаа. Алтнаас авах таван хувийн роялтийг 2.5 болгон бууруулж болохгүй. Хариуцсан хүмүүс нь “Алт олборлогчид алтаа тушаахг үй байна” гэх юм. Тушаахгүй байх гэрээг яах гэж хийсэн юм бэ гэж асуумаар байна. Жижиг компаниудын төлөх роялтийн хэмжээг бууруулах эсэх нь тусдаа асуудал. “Оюутолгой”-той үүнийг холбож болохгүй. “Оюутолгой” ХХК таван хувийн роялти төлдгөөрөө төлөх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулмагц “татварын хэмжээ өсөх юм уу, таагүй байдал үүсвэл “Оюу толгой”-д хамаагүй, буурсан тохиолдолд хамаатай” гэсэн заалтыг миний бие шүүмжилж, “Энэ заалтаар Монголын Парламент татварын орчиндоо бие даасан бодлого барьж, өөрчлөлт оруулах эрхээ “Рио тинто”-д шууд өгчихөж байгаа юм биш үү” гэж бичгээр буюу захидал бичиж анхааруулж байсан. Энэ асуудлаар МАН, АН хоорондоо сүжрэн уулзаж байна. Үүнийг “Шударга ёс” эвсэл болон бие даагчидтай хамт ярих ёстой.

-Гэхдээ ирэх оны төсвийн төсөл УИХ-д орж ирээд нэлээд хугацаа өнгөрч, батлах ёстой хуулийн хугацаа нь ч хариугүй дөхсөн байна. Та бүхэн яагаад одоо мэдэгдэл гаргаж байгаа юм бэ. Хэт орой дуугарч байгаа юм биш үү?

-Төсвийн төсөл дөнгөж орж ирэнгүүт мэдээлэл хийвэл төсвийг ийм байдлаар батлах гэж зүтгүүлээд байгаа хүмүүсийн пиарт орчихдог юм. Ажлын хэсгийн түв шинд засах боломж байгаа үед ард түмэнд мэдэгдэхгүй гээр шийдэж болдог. Одоо үндсэндээ би дэнд засах боломж маш бага болчихоод бай гаа юм. Өнөөдөр (өнгөрөгч баасан гариг) нэгдсэн хуралдаан хойшилно гэдэг нь 2014 оны төсөв байнгын хороо, нэгд сэн хуралдаанаар оронгуутаа алх цохиод л гүйцээ гэсэн үг. Бид бүх чармайлтаа та виад болохгүй болохоор нь ард түмэндээ мэдээлж байгаа нь энэ.

-Одоогоос долоон сарын өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Та тус Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Өнөөдөр Төрийн ордонд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талынхантай та уулзана гэж зарласан байсан. Уулзсан уу?

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд “Оюутолгой” ХХК-ийн одоогийн ТУЗ-ийн гишүүд болох Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу, Да.Ганболд нараас гадна гэрээг гардан байгуулах үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг урьсан. Мөн “Оюутолгой”-д Монголыг төлөөлж байсан ТУЗ-ийн гишүүд болох П.Цагаан, Ч.Ганболд, Н.Багабанди болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг, мөн компанийн захирал асан Д.Батбаатар, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар ч ирэх ёстой байсан. Харамсалтай нь С.Баяр, Н.Багабанди, С.Баярцогт нар то дор хой шалтгаангүйгээр ирэх эсэхээ мэдэгдээгүй тул уулзалтыг хойшлууллаа. Уулзалтаар Ажлын хэсгийнхний бэлтгэ сэн материалыг тэдэнд танилцуулж, санал солилцох зорилготой байсан. Гэхдээ удах гүй УИХ-ын даргатай хамтран уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.