Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгайгаар баавгай агнасан хүмүүсийг зургаан сар хүртэл хугацаагаар хорихоор болжээ

 Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар сүүж гэх газарт тус аймгийн Цагааннуур сумын иргэн В.Наранбат 2012 оны аравдугаар сард ховор амьтанд тооцогддог хүрэн баавгай агнажээ. Тэрбээр нутгийн анд С.Баясгалантайгаа хамтран Улаанбаатарын иргэн О.Батбаярт агнасан баавгайгаа хоёр сая төгрөгөөр худалдсан гэнэ. О.Батбаяр авсан “бараагаа” 6565 УНЛ улсын дугаартай автомашинаар нийслэлд авчирч, хадгалжээ. О.Батбаяр цааш нь П.Энхбаяр гэдэг хүнтэй тохиролцон 5.5 сая төгрөгөөр худалдах гэж байгаад цагдаагийнханд баригдсан юм.

Мөрдөн байцаалтын явцад БОНХЯ-ны шинжээчид баавгайны экологи-эдийн засгийн үнэлгээг 13 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Сумын дундын шүүх уг хохирлыг анчин В.Наранбат, хадгалж, цааш нь зарсан С.Баясгалан, О.Батбаяр, Ц.Энхболд, П.Энхбаяр, Б.Цэвээнжав нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд заасан Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, баавгай агнасан В.Наранбатыг зургаа, худалдан авч цааш нь борлуулсан О.Батбаярт тав, хэрэгт хамтран оролцсон С.Баясгаланд дөрөв, худалдан авч, дамлан зарахыг завдсан П.Энхбаяр, Ц.Энхболд, Б.Цэвээнжав нарт гурван сарын хугацаагаар баривчлах ял ногдуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.