Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тэмүүлэл-2013” тэмцээн болов

Спортын төв ордонд энэ сарын эхний амралтын өдрүүдэд явагдсан БТС-ын дунд сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл-2013” шатрын тэмцээнд 80 гаруй хөвгүүд, охид хоёр насны ангилалд өрсөлдөв. Уламжлалт тэмцээний 6-13 насанд хөвг үүдээс Д.Номунхан (Шинэ үе), Б.Мөнх-Эрдэнэ (Төгс нүүдэл), Б.Тэнгис (БТСДуС), охидоос Д.Номин (Шинэ үе), А.Үүрцолмон (Ирээд үй), М.Мандухай (ХанАлтай), 14-18 насны нээлттэй ангилалд Г.Алтайхүү (84-р сургууль), Г.Ганцоож (Мончесс), Г.Сугар (БТСДуС), охидоос Ү.Нандинзаяа (79-р сургууль) нар шагналт байруудад шалгарлаа.

Д.Шаравдорж түрүүллээ

Энэ сарын 1-3-нд зохиогдсон Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит “Сэлэнгэ Хурай-2013” тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун тэргүүтэй 4-82 насны 360 гаруй шатарч өрсөлдөв. 20 шахам байгууллагын тамирчид оюунаа сорьсон тэмцээнд Буриад болон Өвөр Монголын шатарчид оролцжээ. Тэмцээн гурван насны ангилалд, швейцарь оноолтын 9 тавилд явагдсан бөгөөд насанд хүрэгчдийн нээлттэй ангилалд ИМ Д.Шаравдорж, ФМ С.Билгүүн (хоёул Хан-Алтай клуб), СМ Б.Галмандах (МУИС), эмэгтэйч үүдээс ДМ Ү.Үүрийнтуяа (Хан-Алтай), СМ С.Сарантунгалаг (Төгс нүүдэл), ДМ С.Жаргалмаа (Сэлэнгэ), 8 хүртэлх насанд Х.Тэмүүжин (Уран нүүдэл), Н.Очирваань (Дархан), Ч.Эрхэмбаяр (Багануур), охидоос Б.Мөнгөнзул (Хангарьд), Б.Амин-Эрдэнэ (Сэлэнгэ), Д.Мөнхзул (64 шатрын төв), 9-12 насныхад Э.Нямбилэг (Хэнтий), Ш.Чингүүн (Алаг морьт), Ц.Тэнгис (Зууны шатар), охидоос Г.Учрал (Алаг морьт), Б.Хүслэн (Цагаан морь), А.Буянзаяа (Хэнтий) нар эхний байруудыг эзлэв, “Хурай” ХХК ивээн тэтгэсэн, 5.3 сая төгрөгийн шагналын сантай тэмцээний нээлттэй ангилалд найм, бусад ангилалд таван байр тус тус шалгаруулж, урамшуулсан бөгөөд орон нутгийн шатарчдын болон бусад олон тусгай шагналыг 40 шахам тамирчин хүртжээ. Монгол туургатны “Урамтай шатар” холбоо энэхүү тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран хоёр жил тутамд уламжлал болгон явуулахаар тогтсон байна.

Шатарчдын чансаа шинэчлэгдлээ

FIDE-гээс энэ оны арваннэгдүгээр сарын эхний байдлаар шинэчлэн гаргасан чансааг Норвегийн М.Карлсен (2870), Армений Л.Аронян (+6, 2801), ОХУын В.Крамник (-3, 2793), нар магнайлж байна Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын Ю.Полгар (2689), БНХАУ-ын Хоу Ифань (+28, 2629), Энэтхэгийн Х.Конеру (+11, 2618) нар тэргүүлсэн бол Монголын Б.Мөнгөнтуул (+9, 2449) 34-т эрэмбэлэгдэв. Рапид болон блиц тоглолтын чансааг өнгөрсөн жилийн сүүлчээс тодорхойлж эхэлсэн бөгөөд блицийн 100 шилдгийг Х.Накамура (АНУ, 2879), Ле Куан Льем (Вьетнам, 2841), М.Карлсен (Норвег, 2837), С.Карякин (ОХУ, 2837) нар тэргүүлж байгаа бол манай Б.Гүндаваа 2656 үзүүлэлтээр 91-д жагслаа. Чансаа нь бодогдсон 152 орны 41 нь 2500-гаас дээш үзүүлэлттэй байгаа бөгөөд ОХУ (+3, 2743) магнайлж, Украин (2704) удаалсан бол Монгол улс (+1, 2417)-гоор 60-д оров.

 

Л.ТОГООХҮҮ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.