Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН ТОГТООЛУУДЫГ БАТАЛЛАА

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанаар манай улсаас санаачилсан "Бичиг үсгийн боловсролын тухай" болон "Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг" тогтоолын төслүүдийг 10 дугаар сарын 31-нд тус тус хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр буюу санал хураалтгүй батлав.  

Манай улсын санаачлан авч явдаг тогтоолын дагуу Бичигтэн болох НҮБ-ын 10 жилийг 2002-2012 онд дэлхийн хэмжээнд зарласан бөгөөд энэхүү 10 жилийн хугацаанд дэлхий дахинд бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхэд тодорхой ахиц гарсаныг онцлон тэмдэглэж, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улам идэвхижүүлэх, улмаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад бичиг үсгийн боловсролын асуудлыг тусгахад анхаарч ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад хандаж уриалсан заалтыг энэ жилийн тогтоолд шинээр тусгасан болно. "Бичиг үсгийн боловсролын тухай" тогтоолд НҮБ-ын гишүүн 85 орон хамтран зохиогчоор орлоо.      

"Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг" тогтоолын төсөлд НҮБ-ын гишүүн 77 орон хамтран зохиогчоор орсон бөгөөд хоршооллыг хөгжүүлэх, тэднийг дэмжихэд Засгийн газар анхаарч ажиллах, улмаар хоршооллын талаар иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хоршооллыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, хөтөлбөр авч хэрэгжүүлэх, Олон улсын хоршооллын жилийн хүрээнд болон цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангах, хэрэгжилтийг эргэн тайлагнаж ажиллахыг НҮБ-ын бүх гишүүд орнуудад хандаж уриалсан заалтыг тогтоолд тусгасан нь ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.