Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Везувий удахгүй сэрэх вий

Везувийн галт уулын хамгийн аюултай бүс нутагт оршин суудаг 12 хүн Европын хүний эрхийн шүүхэд хандан энэ уул дэлбэрсэн тохиолдолд аврах ажиллагаа явуулах онцгой байдлын төлөвлөгөөг Италийн Засгийн газар боловсруулаагүй хэмээн “ховлосон” байна. Европын хамгийн аюултай галт уул, хажуу хавирга, хормой хотоор нь хүн ам шигүү суурьшсан Везувийн галт уул удахгүй нэг “сэрнэ” гэж их ярих болжээ.

Манай тооллын 79 онд Помпей хотыг сүйтгэсэн шиг гамшиг тохиолдоход хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр боловсруулаад байгаа төлөвлөгөө ямар ч үр дүнгүй гэж “National Geographic” 2007 онд тайландаа өгүүлсэн байдаг. Олон зуун жилийн өмнөх тэр гамшгаас хойших хугацаанд Везувий 30 удаа дэлбэрчээ. 1944 онд болсон дэлбэрэлт Сан Себастьяно, Масса, Оттавиано сууринг үгүй хийсэн. Тэгэхэд 26 хүн амиа алдсан. Тэгвэл 1631 онд Везувийн “хөлд” 4000 хүн үрэгдсэн байдаг.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.