Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КГАЛЕМА МОТЛАНТЕ: АФРИК ТИВ ДЭХ МОНГОЛЫН ГҮҮР БОЛЖ АЖИЛЛАХДАА БИД ТАЛАРХАЛТАЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте гэргийн хамт манай улсад айлчилж байна. Хүндэт зочдыг угтах ёслол өчигдөр Чингисийн талбайд болж, хүндэт харуул жагсан, хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлэв. Эл ёслолын дараа ноён Кгалема Мотланте Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр улс 1994 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хийж буй анхны, дээд түвшний айлчлал гэдгээрээ онцлог.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Мотлантетэй уулзах үеэрээ “Манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. 20 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буй” хэмээн онцолсон. Мөн уул уурхайн салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг эзэлдэг. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгааг Ерөнхий сайд дурдаад энэ салбарт хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхлоо илэрхийлж байлаа.

ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте арьс өнгөөр алагч лах үзлийн эсрэг олон жил тэмцэж, үүнээсээ болж шо ронд хоригдож байжээ. Ту хайн үед Монголын түүхийн ту хай ном уншиж, Монголд очи хыг мө рөөдөж байсан гэдэг. “Энэ мө рөөдөл минь өнөөдөр биелж байна” гэж Ерөнхий сайд тай уулзахдаа тэрбээр хэлсэн юм. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээнд Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцаа ҮХАА, ССАЖ-ын дэд сайд нар оролцлоо. ӨАБНУ-аас Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, Эрдэс баялгийн дэд сайд, Эрчим хүчний дэд сайд болон Дэд Ерөнхийлөгчийг дагалдаж ирсэн төлөөл өгчид оролцсон юм. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулах нь Монголыг Өмнөд Африкт, Өмнөд Африкийг Монголд таниулахад чухал ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ. 20 жилийн босгон дээр тохиож буй энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Дипломат төлөөл өгчийн газрыг харилцан нээх нь чухал гэлээ.

Өмнөд Африк жилд 240-250 сая тонн нүүрс олборлодог. Монгол Улс жилд 20 орчим сая тонн нүүрс олборлож байна. Энэ тоог нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгаа. Өмнөд Африкийн уул уурхайн салбарын бодлого, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэсэн арга зам, нэвтр үүлсэн технологиос судлах, хамтарч ажиллах сонирхлоо Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлсэн. Өмнөд Африк нүүрс шингэрүүлэх технологиор дэлхийд тэргүүлж байгаа. Энэ технологийг судлах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, хамтрах хүсэлтэй байна гэв. Түүнчлэн 2010 онд ӨАБНУ эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулсныг дурдаад Монгол Улс ийм томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй гээд энэ талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ. Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте хэлэлцээний үеэр “ӨАБНУ-д ардчилал бий болсны 20 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ үеэр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буйг хэлээд ардчиллынхаа ойд Монголын соёл, урлагийнхныг оролцуулах хүсэлтэй байна. Соёл, урлагаар дамжуулж харилцаагаа өргөжүүлэх нь чухал. Африк тив дэх Монголын гүүр болж ажиллахдаа манай улс талархалтай байх болно” гэлээ. Нүүрсийг шингэрүүлсэн түлш болгох технологийг “SASOL” гэдэг төрийн өмчит компани гардаж хийдэг. “SASOL” зэрэг уул уурхайн нэр хүнд бүхий томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах, хамтарч ажиллах нь зүйтэй.

Спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад туршлагаасаа хуваалцахад таатай байх болно гэдгээ хүндэт зочин илэрхийлж байлаа. 20 жилийн ойгоо угтаж хоёр тал Дипломат төлөөлөгчийн газраа нээх нь чухал. Олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж бие биенээ дэмжиж, харилцан туршлага судалж ажиллахаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцээний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “ӨАБНУ нь уул уурхайн салбарт тэргүүлэх технологитой, баялгийн ордыг ашиглах, нөхөн сэргээх арвин туршлагатай, гэрээ хийх нарийн дэг журмуудтай. Нүүрс шингэрүүлсэн түлш гаргах технологийг судлах өргөн боломж байгааг хэлэлцээний үеэр ярилцаж, бодит ажил хэрэг болгохоор хамтран ажиллахаар тохирлоо. Бүс нутагтаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт үүрэг оролцоо, нэр хүнд нь улам бүр өсөж буй ӨАБНУ-аас дээд хэмжээнд айлчилж, яриа хэлэлцээ хийсэн нь Монгол Улс, Өмнөд Африкийн харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй манай улсаас Африкийн улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ” гэж ярив.

ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте энэ өдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг тэмдэглэн, хууль тогтоох байгууллагууд болон тэдгээрийн Тамгын газар хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, парламент хооронд туршлага солилцох талаар санал солилцсон. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.


М.ТЭРГЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.