Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүртгэлийн будлианыг цэгцлэхийг сануулав

АН-ын ҮЗХ-ны гишүүд Сонгуулийн тухай хуулийн төсөлд саналаа нэмэрлэв. Төрийн ордонд өнгөрсөн баасан гаригт болсон уг хэлэлцүүлэгт Сонгуулийн тухай хуулийн хоёр төслийн санаачлагч болох Л.Болд, УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийг төлөөлж Ч.Сайханбилэг нар танилцуулга хийсэн юм. Тус нам ҮЗХ-ны гишүүдээ хууль эрх зүй, байгаль орчин, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, нийгмийн бодлого, эрүүл мэнд, үйлдвэр худалдааны гэсэн бодлогын найман зөвлөлд хуваарилсан юм байна.

Зөвлөлүүд нь тухайн чиглэлийн тулгамдсан асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэрээ УИХ дахь бүлэгтээ хүргүүлж байхаар болсон аж. Үүний дагуу Сонгуулийн тухай хуулийн төслийг урьдчилан ярилцсаныг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Сонгуулийн тухай хуулийн эхний төсөлд пропорциональ тогтолцоогоор сонгууль зохион байгуулахаар тусгасан. Гэхдээ сонгогчид намд биш нэр дэвшигчид саналаа өгнө. Улс нэг тойрог болно.

Авсан саналын дагуу тухайн нам дотроо суудал хуваарилна. Мөн аливаа намаас нэр дэвшигчдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд, хоёроос доошгүй хувь нь казах иргэн байхаар заасан. Тэгвэл Л.Болдын санаачилсан хуулийн төсөлд улсыг 8-10 тойрогт хувааж, нам, нэр дэвшигч хоёрт сонгогч санал өгөхөөр тусгасан. Мөн намд өгсөн саналыг эхэлж тоолоод хүчинтэйг нь мандатынхаа тоонд хувааж, тухайн намын УИХ-д орох босгыг тогтоох аж. Үлдэгдлийг нь олон улсад мөрдөгддөг “Хамгийн их үлдэгдлийн зарчим”- аар хуваарилах аж.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл дээр анхаарах ёстойг ҮЗХ-ны гишүүд онцлов. УИХ, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль бүрт тухайн дүүрэг, хорооны сонгогчийн тоо зөрж будлиан, маргаан дагуулдаг учир бүртгэлийн нэгдсэн сан, тогтолцоо хэрэгтэй гэлээ. Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг эргэн харах гэх мэт санал хэлэв. Тэдний саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг УИХ дахь бүлэг нь “даах” аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.