Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар тус улсад хийсэн айлчлалынхаа үеэр 20 хүртэлх жилийн хугацаанд 10 хөтөлбөрт бодит хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд хүрсэн билээ. Монгол Улс БНХАУ-тай 2011 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Харин энэ удаагийн айлчлалын онцлог нь хоёр улсын харилцааны түүхэн дэх онцгой үйл яв дал болж, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны бодит хөтөлбөр боловсруулсан явдал юм. Хятадын талаас манай улсад нийт 70-80 тэрбум долларын өртөг бүхий хөрөнгө оруулалт болохуйц төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Айлчлалын үеэр Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг сайжруулж, уул уурхай, боловсрол, газрын тос, төмөр зам, эрүүл мэнд, хүмүүнлэг, улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, дараах чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Дэд бүтцийн салбарт Хятад улстай манай орон тодорхой төлөвлөгөө гарган ажилласан байна.

Төмөр зам, авто зам, хийн хоолой, газрын тосны хоолой, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулж, Монголын талаас ЭЗХЯ, ЗТЯ, Хятадын талаас Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, ЗТЯ хариуцан ажиллах үүрэг хүлээжээ. Мөн Ерөнхий сайд Хятадын талд хоёр орны комиссын хурлыг хоёр жилд нэг удаа биш, жилд нэг удаа хийх санал гаргасныг судлан үзэж уулзалтын хугацааг ойртуулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Улс орнуудын хамтын ажиллагааны сонирхол нь улс төр, эдийн засгийн бодит тогтвортой харилцан ашигтай талуудаараа дамжуулан дунд буюу урт хугацааны стратегийн бодлого боловсруулан ажиллах явдал байдаг нь энэхүү уулзалтаар ажиглагдлаа. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжих, дэд бүтцийн хөгжлийн санхүүжилт болон экспортыг нэмэгдүүлэн дотоодын валютыг чангаруулж, эдийн засгийн тэлэлт бий болгох олон давуу талтай.

Нарийн мэргэжилтэй мянга мянган ажилтныг тэтгэлгээр суралцуулж, уул уурхай түшиглэсэн 20 мянган хүн ажлын байраар хангагдаж, ирэх таван жилд 1000 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдах боломж бололцоо нээсэн, эдийн засаг, зах зээлийн таатай орчин бүрдүүлсэн энэ удаагийн айлчлал, цар хүрээ, ач холбогдлын хувьд урьд өмнө байгаагүй томоохон үйл явдал боллоо гэдгийг талууд онцолж байна. БНХАУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхий сай дын айлчлалыг дэлхийн улс орнууд ихээхэн анхаарч, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уул уурхай, дэд бүтцийн цаашдын хөгжил, энэ чиглэлээр хэрхэн хамтрах талаар илүүтэй бичиж нийтэлсэн байна.

** Манай улс Хятадын Газрын тос-химийн корпорац “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гаргасан бүтээгдэхүүнээр өөрийн орны хэрэгцээг хангахаас гадна Хятадын зах зээлд борлуулах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Энэхүү гэрээ нь дэлхий нийтээр эко түлш гэгдэх хийн түлшийг өөрийн оронд үйлдвэрлэхээс гадна, 20 мянган монгол иргэн тухайн салбарт ажлын байраар урт хугацааны туршид хангагдаж, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдал, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт болох юм.

** Хятадаас манай улсад нийлүүлэх бензиний нийлүүлэлт гурваас дөрөв дахин нэмэгдэж, сард 35-40 мянган тонн шингэн түлш авахаар болсон. Энэ нь бензиний үнийн өсөлтийг хязгаарлах, экспорт нэмэгдэж, дотоодын эдийн засаг тэлэх таатай нөхцөл бүрдэх зэрэг олон давуу тал бий болгож байгаа юм.

** Монгол Улсаас нүүрс экспортлогчдыг төлөөлж, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” хувьцаат компаниуд Хятадын “Шинхуа Энержи” компанитай 20 жилийн хугацаанд нэг тэр бум тонн нүүрсийг олборлолт үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан БНХАУ-д нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ бол өнөөдрийн ханшаар бодож үзэхэд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт буюу Оюутолгойгоос гурваас дөрөв дахин том бүтээн байгуулалт болох юм.


 Б.ГЭГЭЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.