Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДОЛООН АВТОМАШИН МӨРГӨЛДЛӨӨ

 Баянгол дүүргийн Тасганы овооны уулзвар дээр өчигдөр 13 цагийн үед долоон автомашин мөргөлдсөн ноцтой осол гарав. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд тухайн автомашинд зорчиж явсан хүмүүс бага зэргийн бэртэл авсан байна. “Магнай трейд” компанийн 55-45 УНЯ улсын дугаартай “Норд бенз” шатахуун түгээх автомашины тоормосны хий алдагдсанаас урдаа явж байсан долоон автомашиныг мөргөсөн юм. Осол гаргасан автомашин их хэмжээний шатахуун тээж явсан гэнэ. Мөргөлдсөн долоон автомашинаас хоёр суудлын тэрэгний урд, хойд хэсэг ихээр гэмтсэн байна.


Т.САЙНАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.