Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“McDonald’s” “Heinz”-ийн кетчупаас татгалзав

 Түргэн хоолны “McDonald’s” сүлжээ 40 жилийн уламжлалаа эвдэж, “Heinz” брэндийн кетчупийг зоогийн газрууддаа хэрэглэхээс татгалзахаар шийдвэрлэжээ. Улаан лоолийн сүмс үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохидог “Heinz” пүүсийг “McDonald’s”-ын өрсөлдөгч болох “Burger King” компанийн захирал асан Бернардо Хиис тэргүүлэх болсноор тэд ийм шийдвэр гаргасан байна. “Бид өөр ханган нийлүүлэгчтэй түншлэхээр шийдвэрлээд буй” хэмээн компанийн зүгээс албан ёсоор мэдээлсэн боловч ямар компанийг сонгосноо хараахан мэдэгдээг үй байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар сард домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффеттын “Berkshire Hathaway” болон Бразилийн хөрөнгө оруулалтын “3G Capital” сан хамтран “Heinz”-ийг 28 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. Харин “McDonald’s”-ын гол өрсөлдөгч “Burger King” компанийг “3G Capital” эзэмшдэг юм байна. “McDonald’s” компани АНУ-ын Питтсбург, Миннеаполис хотоос бусад буюу дэлхий даяарх 34.000 зоогийн газартаа уг брэндийн улаан лоолийн сүмсийг ашигладаг байжээ.


Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.