Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭВИД ЖОНСТОН: ДЭЛХИЙ ДАХИН ТА НАРААР БАХАРХАН, АЛГА ТАШИЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ

Канадын Амбан захирагч Дэвид Жонстон манай улсад айлчлаад буцахын өмнө хэвлэл, мэдээллийн зарим байгууллагын ажилтнуудтай уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаад төрсөн сэтгэгдлээ эхлээд бидэнтэй хуваалцав.

“Танай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та бүхний үзэг нэгтэн чинь юм байна. Тэрбээр 1990 онд нийгмийн өөрчлөлт хийх гээд тэмцэж явахдаа гартаа үзэг, цааснаас өөр зэвсэггүй байснаа надад хэлсэн. Үзэг, цаасны хүчээр ардчиллын замд орсноороо танай улс дэлхийн энэ бүс нутагт онцгой байр эзэлнэ. Хүн ам цөөтэй, хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс ийм амжилт олсонд бахархах ёстой” гэж ноён Дэвид Жонстон хэлээд бидний асуултад хариулав.

-Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 40 жил болж байна. Гэлээ ч Канадын Амбан захирагч манай улсад анх удаа айлчилж байна. Айлчлалаасаа Та ямар үр дүн хүлээж байна. Цаашдаа бидний харилцаа ямар замаар хөгжиж гүнзгийрэх бол?

-Монгол бол Канадад төдийгүй дэлхийн олон оронд ач холбогдолтой улс. Ардчилал, ардчилсан байгууламжийг төлөвшүүлэн хөгж үүлж яваад чинь дэлхий дахин бишрэлтэй хандаж, алга ташиж байдаг. Ардчилсан зарчим, хууль ёсыг дээдлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ард иргэдийнхээ амьдрал, эдийн засгийн хөгжл өө өөд нь татахад чинь Канад улс та бүхний найдвартай түнш нь болж ирсэндээ бахархалтай байдаг. Миний айлчлалын зорилтыг хөгжил цэцэглэл, хөрөнгө оруулалт, энх тайван гэсэн гурван агуулгаар тодорхойлж болно.

-Манай хоёр орон эрс тэс уур амьсгалтай, байгалийн баялаг ихтэй, хоёр том гүрний дунд оршдог, Оттава, Улаанбаатар хоёр дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог нийслэл гээд ижил төстэй зүйл олонтой. Тиймээс ч манайд, ялангуяа орон нутагт Канад загварын сууцыг тохиромжтой гэж үзэж байгаа.

-Канадчууд өвлийн улиралд дуртай. Өвөл болохоор хөгшин бид хоёр болон таван охин, арван зээ маань цана, тэшүүрээр гулгадаг уламжлалтай. Гэргий бид хоёр Засгийн газрын мэдлийн сууцанд амьдардаг. Манай ойролцоо Хойд Америкт хамгийн томд орох хиймэл цөөрөм, суваг бий. Түүнийг хөлдөхөөр нь тэшүүрээр гулгана. Бид хамтдаа спорт сонирхож, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал, үнэ цэнийг хамгаалдаг гэж хэлж болно. Канад улсад хөгжлийн хоёр том сорилт байгаа. Энэ нь боловсрол, шинэлэг арга барил юм. Боловсролын салбараа хөгжүүлэх гэж 100 жил чармайсны хүчинд түүнийг хүн бүрт хүртээмжтэй болгож, ингэснээр хүн бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх боломж бүрдсэн. Ингэж байж нийгэм, эдийн засгийн үнэт капиталыг бий болгодог. Боловсролын тухайд бид ижил үнэлэмж, ойлголттой гэж бодож байна. Монгол Улс хүн ам нь бичиг үсэг мэддэг байдлаараа олон жилийн турш дэлхийд толгой цохиж байсан орон. Тэр ч утгаараа боловсролын түвшин нь дээшилж, орон сууц, дэд бүтэц гээд нийгмийн чиглэлдээ ахиц, амжилт олж, ажил амьдрал нь сайжирна гэж бодож байна. Аливаа шинэ техник, технологийг нэвтрүүлэхдээ байгаль орчинд ямар нөлөөтэйг нь илүүтэй харгалзаж үзэхийг шинэлэг арга барил гээд байгаа юм. Байгальд ээлтэй технологи нь нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг өөрчл өлт авчирдаг юм шүү дээ.

-Канадын туршлагаас харахад байгалийн баялаг арвинтай хэрнээ эдийн засаг нь ганц уул уурхайдаа дулдуйдахгүй, бусад салбараа тэнцүү хөгжүүлж байна. Гэтэл манай улсын эдийн засаг нь уул уурхай гэсэн ганц туйлтай болох тал руу хазайж байна. Танай туршлагаас уншигчидтайгаа хуваалцмаар байна.

-Хэрэв хаанахын ч юм хөрөнгө оруулагч танай улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хүсэж байгаа бол эрдэс баялгийн үр шимийг ард түмний тусын тулд зориулах учиртайг ойлгож байх ёстой. Эрдэс баялгаа олборлохдоо гаднын хөр өнгө оруулагчийг татан оруулахыг зорьж буй бол уг үйл ажиллагаа бүхэлдээ хууль дээдлэх зарчимд тулгуурлах ёстойг мартаж болохгүй. Аливааг урьдчилан харж, ил тод байлгаж, энэ салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтууд чинь хөр өнгө оруулагчийнхтай нэг цэгт огтлолцож байх ёстой. Өнөө цагт уул уурхайн салбарт оруулах хөрөнгө дэлхийн зах зээл дээр хомс байгаа болохоор ямар эрх зүйн орчинтой газар хөрөнгө оруулж байна, бизнесийн орчин нь ямар юм бэ, ямар хугацаанд үр өгөөжөө өгөх вэ гэдгийг хөрөнгө оруулагч нарийн судлах шаардлагатай болж байна. Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт оруулж буй нийт хөрөнгийн 40 хувийг Канадынх эзэлж байна. Байгалийн баялгийг олборлоод зогсохгүй уул уурхайгаа дэмжсэн дэд бүтэц болоод бүхий л төрлийн салбар үйлчилгээн үүд нэгэн цогц гэж бодож хандваас зохилтой. Уул уурхайн салбар нь техник, технологийн шинэчлэл болоод өрсөлдөх чадварыг бий болгохын зэрэгцээ нийт эдийн засагт нэмүү өртөг бий болгодог онцлогтой. Тогтвортой хөгжлийг бий болгоно гэдэг нь байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж, ингэснээр хойч үедээ байгалиа хэвээр нь үлдээж, эцсийн дүндээ тухайн орон нутгийн хүн ардын эрүүл мэндийг хамгаална гэсэн үг.

-Таны намтраас үзэхэд хуульч мэргэжилтэй, боловсролын салбарт ажиллаж байж. Бас сайн тамирчин байсан юм билээ. Одоо бол та улс төрийн алба хашиж байна. Өөрийнх өө талаар товч боловч ярихгүй юү?

-Намайг улс төрд хөл тавихад эхнэр маань “Чи нохой сургагч болох гээ юү” гэж наргиан болгож байсан. Миний гар хөл хөдөлж байгаа цагт хуулийн шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлнэ гэж боддог. Амбан захирагч болгох саналыг Ерөнхий сайд тавихаар нь би гэргийтэйгээ зөвл өж байгаад зөвшөөрсөн. Энэ бол завшаантай явдал гэж бид үзсэн. Би багахан сууринд төрж өссөн юм. Ийм хүн өдий зэрэгт хүрсэн нь багш нарын маань ач. Би тэднийхээ ачаар л боловсролын салбарт багахан хувь нэмэр орулж, улмаар Амбан захирагч болсон хэрэг.

-Танай Квебек мужид байдал амгалан тайван байна уу. Тэнд зөрчил тэмцэл гардаг гол шалтгаан нь юу вэ. Ийм асуулт тавьж байгааг минь уучлаарай. Энэ асуудал танай төрийн бодлогод эмзэг сэдэв байдгийг бид мэднэ.

-Ийм асуулт тавьсандаа санаа зовох зүйлгүй. Бид ардчиллыг эрхэмлэдэг болохоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ шүү дээ. Канад улс Холбооны улсын зарчим дээр оршиж тогтнодог. Тийм болохоор хүн нэг бүрийн эрхийг дээдэлнэ. Квебек мужийн оршин суугчид манай нийт хүн амын 25 хувийг эзэлдэг юм. 1867 оны хуулиар бол эндхийн ард түмэн франц хэлээр ярьдаг, роман- католик шашинтай, эх газрын эрх зүйтэй юм. Засаг захиргаа нь салан тусгаарлах бодлого явуулдаг. Тус мужийн хүн амын дийлэнх нь энэ бодлогыг дэмжвэл асуудлыг тэдэнд ашигтайгаар шийдвэрлэх хуультай. Миний бодлоор бол салан тусгаарлах бодлого хэрэгжихгүй биз дээ.

-Канадад тарвагыг дархалсан байдаг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ, ямар нэг домог, шүтлэгтэй холбоотой юу?

-Хавар гуравдугаар сард тарвага ичээнээсээ гарч ирээд өөрийнхөө сүүдрийг харахгүй бол хавар их эрт болох нь ээ. Харин сүүдэр харагдаж байх юм бол хавар оройтох нь ээ гэж канадчууд үздэг. Тэгэхээр Канадын газар тариалан эрхлэгчид ан амьтан, тарвагаараа цаг агаар, нөхцөл байдлаа сонждог байх нь. Гэхдээ үүнд шууд үнэмших хэрэггүй шүү. Бид үр тариандаа шинжлэх ухааны үндэстэй ханддаг юм.

-Канадын зарим нэг овог аймаг, уугуул иргэд нь Монголоос гаралтай гэсэн яриа байдаг юм гэсэн…

-Та бүхэн энэ талаар зөв ойлголттой байна. Үнэхээр ч манай хойд нутгаар оршин суудаг хүмүүсийн царайг харах юм бол та нартай их төстэй шүү. Өдгөөгөөс 10-15 мянган жилийн өмнө Оросын нутагт оршин сууж байсан зарим нэгэн омог үндэстнүүд Хойд Америк руу нүүдэллэсэн байдаг. Тухайн үед энэ тивүүд хоорондоо их ойрхон оршиж байсан байх магадлалтай. Бид тэднийг Канадыг үндэслэгч, нутгийн уугуул иргэд гэж үздэг юм.

Сүүлийн жилүүдэд тэдгээр хүмүүсийн үүх түүх, гарал үүсэл, нэн ялангуяа хэлийг нь анхааран судалж байгаа. Тэдгээр уугуул иргэдийн омгууд өөр өөрийн аялгатай хэлээр ярьдаг нь анхаарал татдаг. Жишээлбэл, хойд нутгийн уугуул иргэдийн 35 мянган хүнтэй нэг омог 11 өөр хэлээр ярьдаг. Канад улс нийтдээ 35 сая хүн амтай, албан ёсны хоёр хэлээр ярьдаг байхад хойд нутагт оршдог 35-хан мянган хүн амтай омгийнхон нь 11 төрлийн хэлээр ярьж байна гэдэг их сонин байгаа юм. Эцэст нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Монгол Улсын амжилт дэлхийн нийтийнх юм шүү. Дэлхий нийт та бүхнийг харж байгаа. Тийм болохоор санаачилгаа гартаа аваад итгэлтэй урагшаа давхиарай.


 Р..ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.