Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Агсам аавууд хүүхдэдээ бяраа гаргаж байна

 Уул, хангайтай зүйрлэн дээдэлдэг ухаант аавууд, сэтгэлийг нь сүүтэй адилтгадаг уяхан ээжүүд яагаад л байна даа. Төрүүлсэн охиныхоо толгойг заазуураар тасалж зүрхэлсэн харгис эхийн тухай жигшүүрт мэдээ шарлаж амжаагүй байтал халамцуу аавууд ой гаруйтай хүүхдээ хэвтэрт ортол нь зодсон, хорвоод мэндлээд удаагүй үрийнхээ толгойг мөнгөн аягаар цөмлөсөн хэрэг гарлаа.

Өмнөговь аймгийн төвд амьдардаг Г архи уучихаад эхнэр, хүүхдэдээ эр бяраа гаргажээ. Түүнд зодуулсан нэг ой 11 сартай дагавар хүүхэд нь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ухаангүй хүргэгдсэн гэнэ. Аравдугаар сарын 6-нд гарсан энэ хэргийн дараа дээрх хүүхдийн ээж аймгийнхаа Цагдаагийн газарт ханджээ. Тухайн үед уг эмэгтэй бас зодуулчихсан, энд тэндээ хөх няц болчихсон байсан тул цагдаагийн жижүүр түүнд “Та хүүхэдтэйгээ хамт шүүх эмнэлэгт очиж, гэмтлийн зэргээ тогтоолгож, дүгнэлт гаргуул” хэмээн зөвлөжээ.

Харин Г “Би юу гэж тийм жаахан хүүхдийг зодох юм бэ. Машины урд суудалд суулгаад явж байсан юм. Тоормоз огцом гишгэх үед юм мөргөн унаж, нүүрэндээ гэмтсэн” хэмээн мэдүүлжээ. Өдгөө түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Айлын найрнаас халамцуу ирсэн залуу гэр бүлийнхэндээ агсамнаж байхдаа хүүхдийнхээ толгойг цөмлөсөн хэрэг бас л Өмнөговьд гарчээ. Хүүхэд нь мэндлээд нэг сар ч болоогүй нярай аж. Сохор ухаантай эцгийнх нь шидсэн мөнгөн аяга нярайн толгойг оносноос ийм явдал болжээ. Үүнийг санаатай хийсэн хэрэг биш гээд тэр үү, ямартай ч ар гэрийнхэн нь түүнийг уучилж, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, хүүхдээ аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.


 Х.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.