Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн албан хаагчид МАХН-д, залуус АН-д хэрэгтэй

УИХ-аас боловсруулсан болон Л.Болд нарын санаачилсан Сонгуулийн хуулийн төслийн талаар АН-ынхан санал бодлоо өчигдөр солилцлоо.

Тэдэнд нуух зүйл байсан учир хэлэлцүүлэг хаалттай үргэлжилсэн юм. Төслийн зарим заалт МАХН-д ашигтай байж магадгүй учраас тэр талаараа хоорондоо ярилцах шаардлага байсан бололтой юм билээ.

Тухайлбал, сонгуулийн хороодод шүүгчээс бусад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллана гэсэн заалт төсөлд бий. Энэ нь АН-д ашиггүй. Намаас түдгэлзсэн төрийн албан хаагчид МАХН-ын угшилтай учир сонгуулийн дүнг луйвардаж магадгүй хэмээн тэд болгоомжилж байгааг гишүүд нь нуугаагүй.

УИХ-ын ажлын хэсгийн төсөлд санал өгөх хугацааг багасгасан. Ингэх нь залуучуудын оролцоог хязгаарлах эрсдэлтэй. Манай сонгогчдын дийлэнх нь залуучууд учраас санал өгөх хугацааг сунгах ёстой гэж АНынхан үзэж мөн байна. Энэ мэтээр сонгуулийн шинэчлэл МАХН, АН-д ашигтай, ашиггүй гэсэн маргаан дунд саатаж мэдэх нөхцөл үүсэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.