Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТУСГАЙ САЛБАРЫН УДИРДЛАГЫГ БУРУУТГАВ

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай салбарын удирдлага Ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар хөндлөнгөөс оролцсон хэмээн сэжиглэгдэн байцаагдсан аж. Мөн Батлан хамгаалах яамны байранд нэгжлэг хийжээ. Тусгай салбарын дөрвөн ажилтан сонгуулийн өмнөх сурталчилгааны үед өөрсдийн блогт нэр дэвшигч Пак Гын Хег магтаж, түүний өрсөлдөгч Мун Че Инийг муулсан байна.

“Ренхап” агентлаг тэмдэглэснээс үзвэл Батлан хамгаалах яамны ажилтнууд төвийг сахих журмыг зөрчихдөө удирдлагынхаа заавраар биш өөрсдийн санаачилгаар ажилласан аж. Тус улсын Батлан хамгаалах яамны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай салбар 2010 онд байгуулагджээ. Умард Солонгосын хакеруудын довтолгоонд хариу барих зорилгоор уг салбарыг бий болгосон байна. Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны арванхоёрдугаар сард болсон юм. Түүнд “Сэнури” намаас нэрийг нь дэвшүүлсэн Пак Гын Хе 51 хувийн санал авч ялсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.