Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нутаг нэгтнээ золиослогч Б.Халиуны гэрээс 78 кг хар тамхи хураан авчээ

Манай улсын иргэд Зүүн өмнөд Азийн хар тамхины томоохон сүлжээнд элсэж, брэндийн бараа зөөх, аялах нэрийдлээр мансууруулах бодис зөөж байгаад гадаадын хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан тохиолдол нэлээд гарсан. Хар тамхи тээвэрлэсэн хэрэгт манай 38 иргэн холбогдон олонх нь шийтгүүлж, заримынх нь хэрэг мөрдөн байцаалтад байгаа. Саяхан Малайзад манай улсын гурван иргэн баригджээ.

Баригдсан хүмүүсийн нэг нь монголчуудаараа мансууруулах бодис тээвэрлүүлж, цөөнгүй гэр бүлийг амьдын хагацалд унагасан Баянжаргалын Халиун. Тэрбээр 1978 онд төрсөн, Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг, 32- ын тойргийн орчимд амьдардаг байсан гэдэг. Эгч Б.Хулангийнхаа хамт БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Хонконг болон Малайзад амьдарч, Африкийн нэгэн орны харьяат, хар тамхи, мансууруулах бодисын гэмт бүлэглэлийн гишүүн хоёр иргэнтэй гэр бүл болж, 60 гаруй монгол иргэнийг элсүүлэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болгоод байгаа юм. Түүгээр зогсохгүй тэд төрсөн эхийгээ ч гэмт хэрэгтэн болгочихоод байгаа.

Б.Хулан, Б.Халиун нар Бээжин, Хонконг, Малайзаас олон улсын банкны гүйлгээний “Western Union” үйлчилгээг ашиглаж, Монгол дахь гар хөл бологчдынхоо данс руу 1000-5000 ам.доллар илгээж, золиосны хүнээ олдог. Ээж нь уг мөнгийг нь авч, золиос бологсдод өгдөг, гадаад паспорт авч өгөх ажлыг нь хариуцдаг байсан гэнэ. Тэдний дүү Б.Билгүүн гэх залуу эхнэрийнхээ хамт хар тамхи тээвэрлэсэн хэргээр Казахстанд ял эдэлж буй бөгөөд эгч нарынхаа гар хөл болсноор гэр бүлээрээ шоронд сууж байгаа аж. Б.Халиуныг өнгөрсөн хавраас хойш Малайзын хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй. Бидний авсан мэдээллээр тус улсын хууль хяналтын байгууллагынхан хоёр хүнийг түүний хэрэгт холбогдуулан саатуулсан юм байна. Тэдний нэг нь найз бүсгүйнхээ амьдардаг оюутны байранд очсон залуу. Түүнийг очсон шөнө цагдаагийнхан нэгжлэг хийж, гэрээс нь нэг кг гаруй героин хураан авч, оюутан залууг найз бүсгүйнх нь хамт саатуулсан аж. Найз бүсгүй нь Б.Халиуны гуйснаар уг нэг кг хар тамхийг байрандаа хадгалж, хүнд дамжуулан өгөх гэж байжээ.

Харин өмнөх шөнө нь цагдаагийн ажилтнууд Б.Халиуны гэрт нэгжлэг хийж 78 кг героин хураан авсан гэнэ. Түүний нөхөр, эгч Б.Хуланг нь БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж буй гэсэн.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.