Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайхан бүсгүйчүүд эрчүүдийн дайсан

Танихгүй сайхан бүсгүй эрчүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тухай The Telegraph мэдээлжээ. Испанийн эрдэмтэд Валенсийн их сургуулийн судлаачидтай хамт ран 84 эрэгтэй оюутныг туршилтад хамруулжээ. Тэднийг танихгүй эмэгтэйн хамт тус тусад нь өрөөнд оруулахад сандарч, таагүй үед илэрдэг цусан дахь дааврын ялгарал ихэссэн байна. Харин өрөөнөөс гарах үед тэрхүү дааврын хэмжээ буурч, хоол идэх дуршил нь маш их болсон талаар эрдэмтэд тэмдэглэжээ. Үүнээс үүдэн сайхан эмэгтэйн дэргэд таван хором болохдоо эрчүүд түүний толгойг эргүүлэх талаар бодож амждаг бөгөөд ингэснээр өөрийн мэдэлгүй эрүүл мэнддээ аюул учруулах байдалд ордог хэмээн дүгнэсэн байна.


П.УЧРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.