Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Филиппинд газар хөдөлсний улмаас 30 гаруй хүн нас барлаа

Филиппиний төвийн бүсэд өчигдөр өглөө газар 7.2 магнитудын хүчтэй хөдөлж 30 гаруй хүн нас барсан тухай BBC уламжиллаа. Жуулчдын очих дуртай Бохол арлын гүнд, нийслэл Манила хотоос 629 километрийн зайд газар хөдлөлтийн голомт байсныг АНУ-ын Геологийн судалгааны газраас тогтоожээ. Орон нутгийн цагаар 08:12 цагт болсон байгалийн энэхүү гамшгийн улмаас Бохол арал болон түүний ойролцоох Себу хотод томоохон барилга байгууламжууд сүйдсэн байна. Тэдгээрээс Себу хот ихээхэн хохирол амссан бөгөөд энэ нь тус улсын хоёр дахь том хот аж.

Мөн сураггүй болсон 33 хүнийг эрэх ажиллагаа үргэлжилж буйг AP тодотголоо. Харин Австралийн ABC зэрэг мэдээллийн зарим эх сурвалж нас барагсдын тоог 70 хүрсэн байж болзошгүй хэмээн уламжилсан байна. Энэ өдөр филиппинчүүд лалын шашны Ид уль-Адха баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг тул бүх нийтээрээ амарч байжээ. Филиппиний түүхэн дурсгалт олон барилга энэхүү газар хөдлөлтийн улмаас сүйджээ. Тухайлбал, Лобок хотод XVII зууны үеийн шохойн чулуун сүм балгас болсон бол Бохол арал дээр орших 400 жилийн настай цамхаг мөн нурсан байна. Түүнчлэн Испанийн колоничлолын үед барьсан хэд хэдэн сүм эвдэрч сүйрсэн гэнэ.

Энэхүү гамшгийн дараа газар 5.0 магнитудын хүчтэй дөрвөн удаа чичирхийлсэн тухай АНУ-ын Геологийн судалгааны газраас онцолжээ. Газар хөдл өлтийн улмаас цунами үүсээгүй ч Бохолын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсэж болзошгүй тухай иргэдэд анхааруулжээ.


Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.