Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Домогт З.Голубева түрүүллээ

Энэ сарын 2-15-нд эх оронд маань зохиогдсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-д шилдэг 16 бүсгүй ухаанаа уралдуулсан билээ. Швейцарь системээр 15 тойрог үргэлжилсэн тус тэмцээнд дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн Зоя Голубева боломжит 30 онооноос 22 оноо авч өрсөлдөгчдөө өнгөлсөн юм. Тэрбээр сүүлийн өрөгтөө нутаг нэгт Лайма Адлайтыг буулган авчээ. Мөнгө, хүрэл медалийг Украины их мастер Дарья Ткаченко (21), ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина (20) нар хүртэв. ДАШТ-д украин бүсгүй дөрөв, орос даамчин таван удаа аваргалж байжээ.

Домогт Голубева ДАШТ-ий эхний өдрүүдэд болсон блиц болон түргэн тоглолтын төрөлд оролцоог үй юм. Харин үндсэн төрөлд өрсөлдөгчдөө давамгайлсан тэрбээр 13 дахь өрөгт манай залуу даамчин М.Одгэрэлд дийлдэж цочроо авсан. Үлдсэн хоёр өрөгт Зоя алдаа гаргалгүй чамбай тоглож, Азийн аварга М.Нямжаргал, Европын АШТ-д дээгүүр байр эзэлж байсан Адлайт нарыг буулгаж авсан юм. 38 дахь удаагийн ДАШТ-д ОХУ, Монгол Улсаас гурав, БНХАУ-аас хоёр, Украинаас хоёр, Голланд, Беларусь, Латви, Литва, Польш, Эстони улсаас тус бүр нэг тамирчин оролцсон.

Өчигдөр болсон хаалтын ажиллагааны үеэр Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен манай даамчдын амжилт жилээс жилд өсөж байгааг онцлон тэмдэглэв. Дэлхийн даамын холбооны (FMJD) дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн ДАШТ хоёр жил тутам зохиогддог. Өнгөрсөн жил Францад болсон FMJD-ийн ээлжит чуулганаар Польш, Эстонитой өрсөлдсөний дүнд манай улс энэ эрхийг авсан юм. Энэ бүхэн манай даамчдын хилийн чанадад гаргаж байгаа амжилттай холбоотой биз ээ.

Ойрын жишээ татвал Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ОХУ-ын Уфа хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн ДАШТ-ий шилдэг 12-т шалгарч, Узбекистаны Ташкент хотноо болсон Азийн АШТ-д Д.Баттулга, Э.Мандахнаран нар тэргүүлж, олон улсын их мастер цол хүртсэн билээ.

1.Зоя Голубева (Латви) 22 оноо

2.Дарья Ткаченко (Украин) 21

3.Тамара Тансыккужина (ОХУ) 20

4.Виктория Мотричко (Украин) 19

5.Ольга Федорович (Беларусь) 18

6.Гансүхийн Алтанхуар (БНХАУ) 17

7.Матрена Ноговыцина (ОХУ) 17

8.Наталья Садовска (Польш) 16

9.Аиына Собакина (ОХУ) 15

10.Хейке Верхеул (Голланд) 14

11.Лайма Адлайте (Литва) 13

12.Жао Ханчин (БНХАУ) 13

13.Эрдэнэцогтын Мандахнаран (Монгол)

12 14.Мөнхбаатарын Нямжаргал (Монгол) 9

15.Моломжамцын Одгэрэл (Монгол) 7

16.Пирет Виирма (Эстони) 7


 Б.Өлзий

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.