Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сирид улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг хулгайлжээ

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус байгууллагын зургаа, Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгийн сайн дурын нэг ажилтныг Идлиб мужийн Саракеб хотын ойролцоо зэвсэгт этгээдүүд барьцаалжээ. Тус нийгэмлэгийн ажилтнууд Идлиб мужид энэ сарын 10-нд ирсэн агаад дүрвэгсэд болон шархадсан хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж явсан аж. Одоогоор хэн ч энэ хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байна. Сирийн төв телевиз энэ хэрэгт “зэвсэгт этгээдүүдийг” буруутгаж байгаа бөгөөд тэд босогчдыг ийн нэрлэдэг аж.

Бейрут дэх ВВС-гийн сурвалжлагчийн үгээр бол Сирийн энэ нутагт лалын босогчид зэвсэгт үйл ажиллагаа явуулдаг ажээ. Улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын хорооноос өнгөрсөн наймдугаар сард хийсэн мэдэгдлээс үзвэл Сирийн мөргөлдөөний үеэр Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгийн 22 ажилтан нас баржээ. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг бослого эхэлснээр Сирид 100 гаруй мянган хүн нас барсан гэсэн НҮБ-ын баримт бий. Мөн 2014 оны сүүлч гэхэд Сирийн дүрвэгсэд найман саяд хүрч болзошгүй гэж энэ сарын эхээр НҮБ мэдээлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.