Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИБУИНВУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛНА

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй хоёр дахь айлчлал юм.

 Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдыг хүлээн авч уулзах бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд Уильям Хэйг сайдтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Монгол Улсын төр, засгийн болон бизнесийн төлөөлөл, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний болон олон улсын хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Хүүхдийг ивээх сан”-ийн Чингэлтэй дүүрэг дэх төсөлтэй танилцахаар төлөвлөж байна.    

Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдын айлчлал нь Монгол Улс, Британи Улстай улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн бэхжүүлэхэд ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.