Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын компани АНУ-ын Ерөнхийлөгчийг шүүхэд өгсөн байна

АНУ-ын Орегон муж улсад салхин цахилгаан станц барихыг хориглосон хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж Хятадын “Раллс” хэмээх жижиг компаниас Ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг Америкийн шүүх лхагва гаригт хүчингүй болгов. Барак Обама дээрх шийдвэрийг 2012 оны есдүгээр сард гаргасан байна. Хятадын уг компанийн хэрэгжүүлэх гэж буй төслийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулна гэж үзсэн байна. Түүнээс гадна салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байсан дөрвөн хэсэг газраа богино хугацаанд худалдахыг Обама Хятадын компанийн удирдлагад үүрэг болгожээ.

“Раллс” компанийнхны үзэж буйгаар бол станц барихаар төлөвлөсөн газар нь нисгэгчгүйгээр нисэх шинэ аппарат туршдаг цэргийн баазын дэргэд байсан учраас АНУ-ын Ерөнхийлөгч хориглох шийдвэр гаргасан бололтой. Тэгэхдээ салхин цахилгаан үүсгүүрүүд Америкийн аюулгүй байдалд чухам хэрхэн заналхийлж буйг Америкийн эрх баригчид албан ёсоор тайлбарлааг үй, Ерөнхийлөгч шийдвэр гаргахдаа бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж Хятадын компанийн удирдлага онцлон тэмдэглэжээ. Тэгээд “Раллс” компани алдсан орлогоо нөхөн төлөхийг шаардаж, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн байлаа ч Ерөнхийлөгч хуулиас дээш эрх эдлэх ёсгүй гэж үзсэн байна.

Шүүгч Эми Жексон болохоор бүх үйл ажиллагаа хуулийн хэм хэмжээнд нийцэж буй учраас Хятадын компанийн эрх ашгийг хааж боосон явдал байхгүй. Тус компани харин ч бүтээн байгуулах ажлаа эхлэхийн өмнө Америкийн талын холбогдох хүм үүс, байгууллагаас зөвшөөрөл аваагүй байсан гэж мэдэгджээ. Хэргийг Вашингтоны шүүх хянаж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг ийм нэхэмжлэл түүхэнд анх удаа иржээ.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.