Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сөрөхөд” нийцүүлсэн дүрэм

Эрх баригчийн байр сууринаас сөрөг хүчин рүү шилжсэн МАН-ынхан дахин хөл дээрээ босохын тулд удирдлага болон дүрмээ шинэчлэх ёстой гэж үзсэн. Энэ бол тус намыг шинэчлэх хоёр тулгуур багана. Ийм замаар “их цэвэрлэгээ” хийх гэж буй юм. Гурван шатны сонгуульд ялагдахад нь дүрэм ч бас “буруутай” байжээ. Намынхаа назгай бүтцийг цомхотгож, хүмүүстээ цус сэлбэж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх нь тэдний зорилго. Аливаа намын хувьд үйл ажиллагааны дүрэм нь “Алтангадас” буюу чиг заагч болдог. Тиймээс “Алтангадас” нь хэр зөв чиг заахыг тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж буй юм. Тэд хэдэн сарын турш ажиллаж, нийт гиш үүдээс санал сонсоод төслөө боловсруулж дууссан аж. Үндсэн төсөлдөө 80 гаруй өөрчлөлт оруулж буй гэнэ. Үүнийг тэд “Сөрөг хүчин байх үед тохируулсан” хэмээн тодотгож буй юм билээ. Энэ сарын 27-нд болох МАН-ын их хурлаар уг дүрмийн төслийг хэлэлцэн батлах учиртай.

“Их цэвэрлэгээ”

МАН-д боловсон хүчний бодлого алдагдсан, мэдлэг чадвар гэхээсээ илүү өв хөр өнгөө залгамжилж, мөнг өөр “зодож” гарч ирсэн залуус дараагийн үеийг бүрд үүлж байна гэх эмзэглэл ахмад гишүүдэд нь бий. Тиймээс хүний нөөцдөө анхаарах нь тус намын нэг гол тулгамдсан асуудал. Үүнээс гадна МАН-аас төрсөн улстөрчид, бизнесменүүд авлигын хэрэгт холбогдож, шалгагдах нь ихэссэн. АН эрх барьж байгаа болохоороо эсрэг намын авлигачдыг илрүүлээд байна гэх шүүмжлэл бий ч “ах” намынхан дотоод нь мөнг өнд шунасан, буруу гарын найзууд бийг хүлээн зөвш өөрдөг. “Авлигын эсрэг ёс зүйн асуудлыг бодлого,үйл ажиллагааны анхаарах гол чиглэл болгон ажиллах” хэмээн шинэ дүрэмдээ МАН онцолсон нь үүнийг батална. Удирдах зөвлөлийнхөө дэргэд Авлигын эсрэг зөвлөх Байнгын хороо байгуулахаар дүрмийн төсөлд тусгасан байна лээ. Гэхдээ ийм шинэчлэл хийхээр боловсруулсан төслийг их хурлынх нь 1000 гаруй төлөөлөгч шууд ногоон гэрлээр батлах уу. Тус нам энэ сарын 1-7-нд их хурлын төлөөлөгчөө сонгоод дууссан. Харамсалтай нь төлөөлөгч болохын тулд 2-3 сая төгрөг төлж байна гэх мэтээр сөрөг мэдээлэл цацагдаж буй. Элдэв лообий хийх, багаа бүрдүүлэх гэх мэт “хор найруулга” ч бас өрнөж байгаа сурагтай.

Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөлнө

Бүтцээ цомхотгох, хариуцлагыг нэмэх нь дүрмийн бас нэг чухал заалт аж. Тиймээс Бага хурал, Удирдах зөвл өл, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн тоог цөөлж, ажил хэрэгч чанар, ажил үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадамжид нийцүүлэн зохистой хэмжээнд тогтоохоор төсөлд тусгажээ. Дээр дурдсанчлан намын удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг сөрөг хүчин байгаа үеийн нөхцөл байдалд уян хатан байхаар тохируулж буй юм билээ. Ингэхдээ тогтсон эрх мэдлийн үндсэн хамаарал хяналт,тэнцлийг алдагдуулахгүй гэнэ. Сонгуульд намаа ялагдуулсан даргад хариуцлага хүлээлгэдэг байх асуудлыг ч дүрмээр зохицуулах юм байна.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.