Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ЫН КОНГРЕССИЙН ГИШҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

 Капитолид байх Конгрессийн ордны дэргэд болсон цагаачлалын үйл ажиллагаанд өөрчлөлт хийхийг дэмжигчдийн цуглааны үеэр энэ сарын 8-нд Америкийн Конгрессийн найман гишүүнийг баривчилжээ. Нийт дүнгээр нь үзвэл хэдэн арван хүнийг саатуулсан бололтой. Заримд нь гав ч зүүсэн байна.

Мэдээллийн зарим агентлагийн эх сурвалжаар бол дор хаяж 200 хүн баривчилсан аж. Уг арга хэмжээнд ойролцоогоор 10 мянган хүн оролцжээ. Обама Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхдөө гол амлалтаа болгож байсан цагаачлалын үйл ажиллагаанд өөрчлөлт хийх төслийг сенатчид нэгдүгээр сард олны сонорт хүргэж, Цагаан байшин дэмжиж, Сенат дахь Барак Обамагийн хамтран зүтгэгч АН-ын төлөөлөл сайшаасан юм.

БНН-ын төлөөлөгчид ч бас дэмжээ. Харин Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд хуулийн төслийн эсрэг саналтай байгаа юм. Цагаачдад хууль ёсны статус олгож, цаашид АНУ-ын иргэншилтэй болгох нь зүйтэй гэж төслийг дэмжигчид үзэж байна. Энэ хууль батлагдвал 11 сая хүн эрхээ хууль ёсны болгох боломж бүрдэх аж. Цагаачид үүний тулд торгууль төлж, татвар хураалгах үүрэг хүлээнэ. АНУ-ын хилийн хамгаалалтыг сайжруулж, виз олгох системийг боловсронгуй болгох арга хэмжээг хуулийн төсөлд бас тусгажээ.

Парламентын дээд, доод танхимд олонх байгаа ардчилсан болон БНН-ынханОбамагийн бас нэг том амлалт болох эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаагаас болж төрийн зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод буй.


Р..ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.