Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Голубева Украины их мастерыг гүйцлээ

“Пума империал” зочид буудалд болж буй эмэгтэй даамчдын ДАШТ замынхаа талыг туулаад байна. Есөн тавилын дараах байдлаар дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева (Латви), их мастер Виктория Мотричко (Украин) нар адилхан 13 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Хур их туршлагатай Голубева сүүлийн таван өрөгтөө хоёр хожиж, гурав тэнцсэнээр залуухан өрсөлдөгчөө гүйцсэн юм. Тэдний араас дэлхийн аварга цолыг эзэмшигч Тамара Тансыккужина (ОХУ) 12, дөрвөн удаагийн аварга Дарья Ткаченко (Украин) 11 оноотой нэхэж явна.

БНХАУ-ын даамчин, өвөрмонгол охин Г.Алтанхуар өнөөг хүртэл “айргийн тав”-аа хадгалж чадаж буй нь гайхалтай. Тэрбээр өчигдөр (10.9) өглөө болсон наймдугаар өрөгт манай тамирчин ОУИМ Э.Мандахнаранг буулгаж авсан юм. Э.Мандахнарангийн хувьд 9 оноотой VIII, М.Нямжаргал 7 оноотой XIII, М.Одгэрэл 4 оноотой XVI байранд явна. Өнөөдөр тэмцээн завсарлаж, маргааш хоёр өрөг тоглох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.