Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар нар Ерөнхийлөгчийн орон тооны бус спортын зөвлөх болов

Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус байгууллагыг Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлм өрийн баатар Э.Бадар-Ууган, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар үүсгэн байгуулжээ. Тэд гурван сарын өмнө Ерөнхийлөгчид үйл ажиллагаагаа танилцуулж байсан юм.

 

“Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ынхан энэ оны гуравдугаар сард гарсан “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж 21 аймагт монгол хүний эрүүл бие, саруул ухааны талаар лекц уншихаар болсон тухайгаа Ерөнхийлөгчид ярилаа. Тэд өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймаг, Хөтөл хотхонд “Эх оронч сэтгэлгээ ба монгол зан уламжлал”, “Өрсөлдөх чадвартай эрүүл Монгол”, “Зорилго ба ирээдүй” зэрэг сэдвүүдээр залуучууд, олон нийтэд лекц уншсан юм.

2012 оны Лондонгийн олимп ойртож буй энэ үед спортын өндөр амжилт гаргахаар бэлтгэх зуураа залуучууддаа, иргэддээ зориулсан зөв зүйтэй ажил сэдэж, сайхан санаачилга гаргаж буйд нь Ерөнхийлөгч талархал илэрхийлээд Э.Бадар-Ууган, Х.Цагаан баатар, Б.Наранбаатар нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус спортын зөвлөх болгож байгаагаа мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар нар Ерөнхийлөгчийн орон тооны бус спортын зөвлөх болов