Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Йеменд “Аль-Каида”-гийн салбар нь хамгийн идэвхтэй ажилладаг

 Йеменд сугаа Германы элчин сайд, хатагтай Карола Мюллер-Хольткемперийг энэ сарын 6-нд хулгайлах гэж оролдсон бөгөөд түүний хамгаалагч нь амь үрэгджээ. Сана хотод орших ХБНГУ-ын Дипломат төлөөлөгчийн газраасаа холгүй нэгэн дэлгүүрийн хажууд явж байхад нь Элчин сайд руу хүмүүс дайрсан байна.

Тэд сайд эмэгтэйг машин руу оруулах гэж оролдсон ч Мюллер-Хольткемпер тэдний гараас мултран зугтаж чаджээ. Харин тэдэнд саад хийх гэсэн бие хамгаалагчийг гэмт хэрэгтнүүд буудаж орхисон аж. Энэ хэргийг үйлдэгсэд нь нуугдаж амжжээ.

Дашрамд хэлэхэд, Мюллер-Хольткемпер албаа хүлээж аваад ердөө хэдхэн хонож байсан аж. Йеменд алан хядагчдын үйл ажиллагаа ихэд идэвхжиж байгаа тул иргэдээ ийшээ явахг үй байхыг Германы Гадаад хэргийн яам өмнө нь анхааруулж байжээ. Түүгээр ч барахгүй Йемен дэх өөрийн Дипломат төлөөлөгчийн газраа хоёр долоо хоногийн хугацаагаар хаасан орны нэг нь Герман юм байна. Ийнхүү тух алдах болсон шалтгаан нь “Аль-Каида”-тай холбоотой хэдэн зуун алан хядагч Ирак, Ливи, Пакистан дахь шоронгуудаас оргосон талаар Интерпол мэдээлсэн явдал байв.

Америкийн тусгай албадын баримтаар бол алан хядах дээрх байгууллагын Йемен дэх салбар нь бусдаасаа хамгийн идэвхтэй нь бөгөөд улс дотроо томоохон алан хядах ажиллагаа байнга үйлдэж байдаг аж. Хамгийн сүүлд есдүгээр сарын 20-нд цэргийнхэн рүү довтолж 50 орчим хүний амийг хороосон байна.


Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.