Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Прокурорын газраас УИХ гишүүн Гүндалайд ташаа мэдээлэл тараахгүй байхыг шаардлаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай “Намайг сэжигтнээр татсан хэргийг хохирол учруулаагүй, нэхэмжлэгчгүй учраас түдгэлзүүлсэн, прокурор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа буцаан авсан, прокурорын байгууллага үнэнд гүйцэгдлээ” гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн байдлыг илтэд гуйвуулсан мэдээллийг удаа дараалан хийж байна.
Л.Гүндалай нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж онц их хэмжээний хохирол учруулсны зэрэгцээ их хэмжээний өмч хөрөнгийг хувьд завшсан хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоосон юм.
Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг үндэс болгож Л.Гүндалайн үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр түүний Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас хуульд заасан үндэслэл журмын дагуу тавьсан болно.
Улсын Их Хурлын Халдашгүй байдлын дэд хороо Л.Гүндалайгийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд байнгын хороодын болон Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.
Энэхүү үүссэн нөхцөл байдлын улмаас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа учраас хэргийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүний асуудлыг шийдвэрлэсний дараа түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэх болно.
Харин хэргийг түдгэлзүүлсэн ажиллагааг Л.Гүндалай өөрийгөө гэм буруугүй болсон мэт ташаа мэдээллийг олон нийтэд тарааж байна.
Л.Гүндалайгаас хуулийн байгууллагын шийдвэрийн талаар үндэслэлгүй мэдээлэл гаргаж олон түмнийг төөрөгдүүлэхгүй байхыг шаардаж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.