Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төмөр замын асуудлаар хоёр хөрштэй зөвлөлдөнө

 Сар бүрийн сондгой долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн анхаарал татсан асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийдэг. Энэ оны эхний найман сарын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар гишүүд түүнд асуулт тавьсан юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Миний бие Оюутолгойтой холбоотой асуудлаар танд хэд хэдэн удаа бичгээр хандсан. Тодорхой хариу ирэлгүй зарим нь жил тойрч байна. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 24-нд явуулсан захидлаа энд тодруулан асууя. Оюутолгой төслийг удирдаж буй “Рио тинто” компани нэмэлт санхүүжилт авахдаа өөртөө ашигтай, Монголд маш хохиролтой байдал бий болгох нөхцөлийг тулган шаардаж байна. 15 жилээр авч байгаа зээлийн хэмжээ 4-24.3 тэрбум ам.доллар хүрэхээр байна. Зээлийн барьцаанд биет болон биет бус хөрөнгийг тавина гэж байгаа. Энэ бол УИХ-ын шийдэх асуудал. Цахилгаан станцын үйл ажиллагааг сайжруулахын тулд таван сая ам.долларын зээлийг авахдаа УИХ-аас зөвшөөрөл авдаг хэрнээ энэ олон тэрбум долларын асуудлыг Засгийн газар дангаараа шийдэж болохгүй. Үүнд та тодорхой хариулт өгөхгүй юү?

Н.Алтанхуяг: -Эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларыг төдөн жилийн хугацаатай гаргана гэж Засгийн газар болон ТУЗийн түвшинд эцэслэж яриагүй. Эцэслээгүй асуудалд хариулт өгөх боломжгүй байгаа юм. Ер нь нэмэлт санхүүжилт хийх тухай эцэслэж яриагүй. Лондон явсан багийнхны зорилго шинээр нэмэлт санхүүжилт авъя гэвэл яг юунд, яаж авах вэ гэдэг асуудлыг тодруулах. Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд, Монгол Улсад хохиролтой байдлаар ямар ч асуудлыг шийдэхгүй. Цаашид яриа хэлэлцээр хийхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан Монголын хүртэх ашиг 53, нөгөө тал 47 хувь гэснийг шаардлагатай бол баталгаажуулъя. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойг хөдөлгөхгүй байна гэсэн ойлголтыг “Рио тинто” болон олон улсын нөхдүүд дэлхийн зах зээлд цацсаныг үгүйсгэх нь Лондон явсан бас нэг зорилго байсан. Ирэх даваа гариг /өнөөдөр/-аас нэмэлт санхүүжилтийн талаар ярилцана. “Рио тинто” наадмын дараа манай зарим нэг хүний явуулсан бичиг цаасыг ашиглан мэдэгдэл хийснээр хувьцааны үнийг унагасан нь Монголд ашиггүй зүйл болсон. Гэхдээ хэн нэгний хувьд ашигтай хэвээр байгаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Үр тарианы хураалт, борлуулалт, үнийг хэрхэн зохицуулж байгаа вэ. Төмөр замын бодлогын чиглэлд хийж байгаа яриа хэлэлцээр үүд хэр ахицтай байгаа вэ?

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан: -Үр тарианы хураалт 57.8, төмс 83.5, хүнсний ногоо 94.7, тэжээл 70, тосны ургамал 22 хувьтай явж байна. Хадгалалтын хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих санд 110 мянган тоннын багтаамжтай дөрвөн элеватор байгаа. Дээр нь Угтаалын элеваторыг улсын комисс хүлээн авснаар 36 мянган тонноор багтаамж нэмэгдэнэ. Гурилын үйлдвэрүүд 293 мянган тонныг хадгалах хүчин чадалтай. Борлуулалтын хувьд сайдын тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдаж авах болон өрөнд авах улаан буудайн үнийг тонн тутамд 320 мянган төгрөгөөр тооцохоор болсон. Мөн тонн тутамд өгөх урамшууллыг 100 мянган төгрөгөөр тогтоосон. Харин 100 км доторх тээврийн зардлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хариуцахаар шийдвэрлэсэн.

“Монголын төмөр зам” ТӨХКийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ: -Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын газар шорооны ажил 46.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тавантолгойгоос зүүн тийш Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1500 гаруй км төмөр замын зураг төслийн гүйцэтгэл 42 хувьтай байна. Энэ жил зураг төслийн ажлыг бүрэн хийж дуусгана.

Н.Алтанхуяг: -Засгийн газрын тэргүүний БНХАУ-д хийх айлчлалтай холбоотойгоор өнгөр өгч сард Зам тээврийн сайд А.Гансүх тус улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд хоёр чиглэл өгсний нэг нь хил орчмын ялангуяа боомтуудын төмөр замын асуудлаарх 1955 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт Замын-Үүдээс гадна дөрвөн боомт нэмэх асуудлыг Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдэж болох юм гэж үзсэн. Мөн Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замыг өөрчлөх, шинэчлэх асуудал бас хөндөгдөж байгаа. Тиймээс Улаанбаатарт, ОХУ, БНХАУ-ын төм өр замын холбогдох хүмүүстэй зөвлөлгөөн хийх саналыг манай Засгийн газар тавиад буй. Дээрх хоёр улс руу албан ёсоор хандсан бичгийг өчигдөр явуулсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Шинээр тавьж буй замын чанарт эргэлзэж байна. Хотын дулаан энэ жил хангалттай хүрэлцэх үү?

ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон: -Яамны цахим хуудсанд гүйцэтгэгч, зөвлөх, хяналт, зураг хийсэн компаниудын хамт бүх замын ажлын тайланг гаргасан байгаа. Чанарын хувьд гурван жилийн баталгаат хугацаа өгч, гүйцэтгэгч компани хариуцна. Мөн замыг Улсын комисс хүлээж авсны дараа авч байгаа.

Эрчим хүчний сайд М.Сономпил: -Улаанбаатарт ажиллаж байгаа ДЦС-уудын нийт хүчин чадал үндсэндээ тулчихсан, нэмж дулааны эх үүсвэр өгөхгүй байгаа. Энэ хэмжээнд холбогдсон дулааныг өгөх бүрэн боломжтой. Шинээр баригдсан 80 гаруй барилга, орон сууцыг энэ жил дулаанаар хангах боломжгүй. Нийслэлийг дулаанаар доголдуулахгүй.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт болон Тавантолгой-Сайншандын төм өр замын ажил хэзээ эхлэх вэ?

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал: -Сайншандын аж үйлдвэрийн паркад газрын гүний болон бүс хоорондын нутагт ус тээвэрлэх боломжийн судалгаа эхэлсэн. Мөн цахилгааны дэд өртөөг барих тендерийн ажил явагдаж байна. Парк байгуулах газрын инженер, геологи, газрын хөрсний судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн.

ЗТЯ-ны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур: -Тавантолгой- Сайншанд чиглэлийн төмөр замын зураг төслийн ажлын дараа төслийн ерөнхий гүйцэтгэгчийн тендер зарлана. 2014 оны дөрөвд үгээр сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.