Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2.27 кг хар тамхи устгалаа

Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр 2.27 кг хар тамхийг шатааж устгалаа. Уг хар тамхийг С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа тэргүүтэй гэмт бүлэглэлийнхэн “Брэндийн бараа зөөлгөх” нэрээр иргэдийг золиослон Монгол, БНХАУ, Малайз улсын хооронд тээвэрлүүлж байсан юм. Тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр 1-4 удаа дээрх замаар мансууруулах бодис тээвэрлүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. С.Наранбаатар нарын бүлэглэлийн хар тамхийг зөөсөн хүмүүсийн дунд Э.Гоомарал, түүний аав Ч.Эрдэнэбаатар нарын хүн бий. Охин нь 2.27 кг герион Малайзаас авчирсан бол аав нь БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор улсын хилээр хар тамхи нэвтрүүлэн нисэх гэж байгаад баригдсан юм.

Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 15-нд хэлэлцээд С.Наранбаатарт 15 жил, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт 11 жил, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт 10 жил зургаан сар хорих ял тус тус оноосон юм. Харин Улсын Дээд шүүхээс С.Наранбаатарын золиос болсон Ч.Эрдэнэбаатарын ялын зүйлчлэлийг өөрчилж, 11 жилийн хорих ялыг зургаан жил зургаан сар хорихоор хөнг өрүүлж, бусад холбогдогчийх нь ялыг хэвээр үлдээж, улмаар хар тамхийг устгахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж, героиныг устгав.

Уг хар тамхины үнэлгээ нь олон улсын ханшаар нэг сая орчим ам.доллараар үнэлэгдэж буй гэнэ. Тус шүүхээс хар тамхи устгаж буй хоёр дахь үйл ажиллагаа бөгөөд өмнө нь улсын начин Ц.Улаанхүүгийн борлуулахыг завдсан мансууруулах бодисыг шатааж байсан юм.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.