Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Сандаг-Очир нарын олгосон газрын үнэлгээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэв

Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, гурван аж ахуйн нэгжид Газрын тухай хууль зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 1-30 га газар эзэмших гэрчилгээ олгосон хэрэгт буруутгагдаж буй юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг шалгаж дуудлага худалдаа зохион байгуулалгүй гэрчилгээ олгосноос улс, нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний орлого бүрдээгүйг тогтоосон аж. Уг нь нэг га газрын эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны доод үнэ 529 саяас дуудагдах ёстой байдаг гэнэ.

Харин Ц.Сандаг-Очир, Х.Хишигбадрах нарын улсад учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.