Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Оюун: Ахтай холбоотой хэрэг хэзээ нэгэн цагт заавал илрэх ёстой

Монголын Ардчилсан хувьсгалын “алтан хараацай”-н нэг, нэрт улстөрч, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, түүний төрсөн дүү, БОНХ-ийн сайд С.Оюун болон С.Зориг агсантай ардчиллын үйл хэрэгт хамтран зүтгэж асан журмын нөхөд, төрөл төрөгсөд нь болон түүнийг сэтгэл зүрхэндээ хүндэтгэдэг жирийн иргэд оролцлоо. “Ард түмэн маш олон жилийн туршид энэ хэргийг илрээсэй хэмээн хүсэж, бас харж байгаа.

Мөн иймэрхүү хэргүүд энэ мэтээр илрэхгүй байгаа нь захиалгат улс төрийн сэдэлтэй гэмт хэргүүд хэзээ ч илэрдэггүй юм байна гэсэн буруу ойлголтыг нийгэмд суулгаж өгч байгаад харамсаж байна. Хорин жилийн өмнө Монгол Улс ардчилсан хувьсгалыг эхл үүлэхдээ тайван замаар хийж чадсан атал замынхаа дундаас заавал ч үгүй нэгийгээ алах шаардлага байсан ч юм уу даа гэж бодогддог. Энэ хэргийн хохирогч нь манай гэр бүл. Тиймээс ахтай холбоотой хэрэг явдал хэзээ нэгэн цагт заавал илрэх ёстой л гэж боддог” хэмээн БОНХ-ийн сайд С.Оюун энэ үеэр хэлсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.