Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөнгөний бодлогын төслийг өргөн барилаа

Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлдэг. Энэ дагуу эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдлыг бодит, гадаад, улсын төсвийн болон мөнгө, санхүүгийн гэсэн үндсэн дөрвөн сектор тус бүрээр авч үзсэн байна. Мөн өчигдөр бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг Шүүхийн зөвлөлийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын даргад өргөн барив.

Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүх бие даасан, шүүгч хараат бус байх байдлыг хангах нөхцөл бүрдсэн билээ. Шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн УИХ-д шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан байна. Эл хуулийн заалтаар Монгол Улсад анх удаа шүүх эрх мэдэл, бусад эрх мэдэлтэй төсвөө төсөвлөх, өргөн мэдүүлэх зарчмын хувьд тэнцвэртэй болж, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хууль зүйн хувьд хангасан байна. Шүүхийн 2014 оны төсвийн гол зорилго бол Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн.

Шүүхийн 2014 оны урсгал төсвийн зардлыг тооцон үзэхэд 135.51 тэрбум, хөрөнгө оруулалтын төсвийн зардал 102.65 тэрбум, нийт төсөв 238.18 тэрбум төгрөгт хүрснийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.