Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНАСАУ-тай тамирчид, дасгалжуулагчид солилцох, хамтарсан бэлтгэл хийхээр тохиролцов

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын IX хуралдаанд ҮХАА-н сайд Х.Баттулга оролцоод ирлээ. Монголын талын комиссын дарга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Ардчилсан Солонгосын талын дарга Гадаад худалдааны сайд Ри Рён Нам нар хуралдааныг тэргүүлж, хоёр талын гадаад харилцаа, худалдаа, зам тээвэр, үйлдвэр, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн яамд болон төрийн холбогдох бусад байгууллагуудын албаны хүмүүс оролцов. Хуралдааны үеэр хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашид худалдаа, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, биеийн тамирын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж, тодорхой ажлуудыг 2013-2014 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар тохирон Протоколд гарын үсэг зурлаа.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй үед энэхүү хуралдааныг зохион байгуулсан нь хоёр талын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн албаны хүмүүс үзэж байна. Ялангуяа хоёр орны хооронд тамирчид, дасгалжуулагчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх, БНАСАУ-д мал аж ахуйг хөгжүүлэх, Монголын ноосоор даавуу үйлдвэрлэх чиглэлээр харилцан арга туршлагаа хуваалцан хамтран ажиллахаар болов.

Айлчлалын үеэр ҮХАА-н сайд Х.Баттулга БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Ким Ен Намд бараалхаж, Сайд нарын танхимын Шадар сайд Ган Сөг Жү-тэй уулзсан. Төлөөлөгчид Пёньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, хөнгөн аж үйлдвэр, хүнс, жимсний аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.