Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Элбэгдорж цөмийн зэвсгийг хураах асуудлаарх дээд түвшний хуралдаанд оролцлоо

 НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы гурав дахь өдөр төр, засгийн тэргүүнүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь цөмийн зэвсгийг хураах тухай асуудал байв. Эл асуудлаарх дээд түвшний хуралдааныг нээж НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхийлөгч Жон Вилиам Ашэ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлэв.

Чуулганд Монгол, Иран, Япон, Австри, Куба, Нигер зэрэг нийт 15 улсын төр, засгийн тэргүүн үг хэлсэн. Тэд бүгд цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн үзэл санааг дэлгэрүүлэхэд шийдвэртэй алхам хийх шаардлага байгаа талаар санаа бодлоо илэрхийлж, цөмийн туршилтыг бүрэн хориглох нь цөмийн зэвсгийг хориглох үйл ажиллагааг хурдасгаж, түүнийг үл дэлгэрүүлэх хүчирхэг хэрэгсэл болно гэж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийн тусын тулд цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан” гээд Монгол Улс тус бүс нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар Зүүн хойд Азийн улсуудтай албан бусаар ажиллах боломжтой гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.