Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-аас 5,1 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор гэрээнд өөрчлөлт орууллаа

  Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.  Нэмэлт өөрчлөлтөөр АНУ-аас Монголд 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох ба үүнийг Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг үр дүнд хүргэхэд чиглэсэн төслүүдэд зарцуулна. 

“АНУ-ын Засгийн газраас Монголд олгож байгаа хөгжлийн туслалцаа жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нью-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээг үзэглэсэн. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгаагийн илрэл юм” гэж АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл хэллээ.  1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монголд 230 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.