Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Эрдэнэбат: Ээлжит бус чуулганаар гурван хуулийн төсөл батална

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт завсарлана. Энэ хугацаанд Засгийн газраас өргөн барьсан таван хуулийн төслөөс Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг гараас гаргахаар УИХ дахь бүлгүүд ярьж шийдсэн аж. Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээлэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тэд сонссон гэнэ. Улмаар ирэх оны төсвийг боловсруулахдаа бодит эдийн засагт тулгуурласан зарчим баримтлахаар ярилцжээ. Юуны өмнө төсөвт зайлшгүй шинэчлэл хийх ёстой гэсэн байна.

Намрын ээлжит чуулганаар энэ оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд тодотгол хийх эсэхээ шийдэх гэнэ. Мөн ДНБ-ий 40 хувийг төсвийн орлого болгодог заалтыг эргэж харах ёстой хэмээн үзжээ. Мөн 2012, 2013 оны хөрөнгө оруулалтыг нягталж, ирэх онд бодит хөрөнгө оруулалт хийх нь зөв гэжээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Таван хуулиас гурвыг нь цааш явуулахаар болсон. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын, Алтны хуулийн төслийн талаар намуудтай зөвшилцөх хэрэгтэй байна. Гэхдээ ойлголцол нэрийн дор төрийн бодлогыг алдагдуулж болохгүй. Хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллана” гэлээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн Ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй 60 гаруй санал гарсан аж. Үүнийг дахин нягтлаад Бүлгийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй байна гэсэн шүүмжлэлд тэрбээр “Жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан 243 төрлийн татварын хөнгөлөлт байдаг. ЭЗХЯ, Сангийн яам хамтраад энэ асуудлаар ажиллана. Эдгээр хөнгөлөлтөөс шаардлагатайг нь үлдээж цэгцэлнэ, ЖДҮ- ийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ” хэмээн хариулав. Мөн “Урт нэртэй” хууль баталснаар нийгэм, байгаль орчин, эдийн засагт ямар эерэг, сөрөг үр дүн гарсныг эхлээд тооцох ёстой гэлээ. Хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэх нь нэмэгдсэн гэх мэтээр сөрөг тал бий учраас сайн ярилцах ёстой юм байна. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт хэдэн хувиар өсөх вэ. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах ёстой гэсэн байр суурь байгааг юу гэж үзэж байна вэ?

-Нэг сайдыг өөрчлөөд байдал дээрдэхг үй. Экспорт тасарсан, валютын ханш өссөн. Үүнээс болоод зарим бүтээгдэх үүний үнэ нэмэгдсэн. Гэхдээ үүнийг далимдуулсан улс төрийн эрх ашгийг АН хүлээн зөвшөөрөхгүй. Долларын ханш одоо тогтворжиж байна. Нөхцөл байдлыг илүү сайжруулахын төлөө бид эдгээр хуулийг баталж байгаа юм.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.