Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.АМАРСАЙХАН “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ГАЗРЫН ТОСНЫ ОРЛОГЫН ТАЙЛАНГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ҮҮ

 Монгол орны өнцөг булан бүрт стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газрууд нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын харааг булааж, шуналыг хөдөлгөх болсон. Ялангуяа улсын хилд ойр, өмнөд хөрштэй хаяа нийлдэг нутагт ашигт малтмал олборлох нь үндэсний болон гадаадын хөр өнгө оруулагчдад хэд хэдэн талын ашигтай. Тухайлбал, төрийн болон орон нутгийн хараа хяналт сул, хүн ам, төрийн байгууллага нь төвдөө төвл өрчихсөн байдаг нь компаниудад ашигтай. Гэвч улс орны хил хязгаар эзг үйрч, хүн ам цөөрч, цөлжилт үүсгэж буй нэг хүчин зүйл бол уул уурхай. Тэртээ зүүн хязгаарт одоогоос 75 жилийн өмнө буу сум тачигнаж, бөмбөг дэлбэрч дайн болж байсан. Гэтэл өнөөдөр тэнд бэлчээрийн төлөөх дайн Хятадын компани, монгол малчдын дунд үүсэхэд ойртоод байгаа билээ.

“Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан алдарт Мэнэнгийн талыг хүнд даацын автомашины дугуйгаар талхалж, мал сүрэг, ан амьтныг дайжуулж, экологийн сүйрэлд хүргэхэд энүүхэнд байна. Гэтэл энэ компанийнхантай нийлэн, төрд, улс орны төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг хувийнхаа данс руу шилжүүлж, луйвар хийж байсан төрийн албан тушаалтнуудыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэв. Одоо АТГ-ын Мөрд өн шалгах хэлтэст шалгуулахаар шилж үүлээд байгаа билээ. Гэвч энэ хэргийн явц ямар байгаа талаар хэн ч ярихг үй, таг чиг болоод байгаа юм.

Хар алтны буюу нефтийн асар их нөөцтэй Матадын сав газраас тус компани газрын тос олборлохын тулд манай Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гээчийг 2005 онд байгуулсан түүхтэй. Энэ гэрээнийхээ дагуу тус компани боловсруулах үйлдвэр манайд барих ёстой. Гэвч Тамсагийн сав газрыг там болгож, газрын тосыг нь сорж буй Хятадын компанийнхан зам тавих, үйлдвэр барих эхлэлээ ч тавиагүйгээр зогсохгүй хоёр улсын төрийн дансанд орох ёстой хөрөнгийг дундаас нь зувчуулж байжээ. Энэ тухай мэдээллийг УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх өнгөрсөн хавар сэтгүүлчдэд “Мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийг шалгаж эхэллээ” хэмээн мэдээлж байв.

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙГ ШАЛГАЖ ЭХЛЭХЭД БНХАУ-ЫН ЭСЯ-НААС ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газартай 2005 онд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Тосонуул XIX”, “Тамсаг-XXI” талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан газрын тос олборлож, экспортлон, борлуулсны орлогоос тээвэр, халаалт, хяналтын зардлаа хасаж тооцуулахаар үзэглэжээ. Улмаар олборлосон газрын тосныхоо 40 хувийг “өртөгт тос”, 60 хувийг “хуваах тос” гэж хоёр ангилахаар болсон байна. Цаашлаад “хуваах тос”-ныхоо 40 хувийг Монгол Улсын Засгийн газарт ногдох 40 хувь, гэрээлэгчид ногдох 60 хувь гэж бас хоёр хуваахаар гэрээлжээ. Ингэснээр газрын тосны орлогоос манай Засгийн газар 24 хувийг нь авч, “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан 76 хувийг авдаг аж. Гэтэл энэ гэрээг сувдаг сэтгэлтнүүд овжноор ашиглаж, баяжих замаа болгосон нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ. Тиймээс цагдаагийнхан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийж эхэлсэн байна.

Улмаар Баянзүрх дүүргийн нутагт байдаг тус компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт нэгжлэг хийжээ. Тус компани БНХАУ-ын төрийн мэдлийнх гэдэг утгаар ч тэр үү, БНХАУ-аас Улаанбаатарт суугаа ЭСЯ-наас нь эсэргүүцлийн ноот бичгийг ЦЕГ болон прокурорын байгууллагад ирүүлсэн гэнэ. Харин манай хууль хяналтын байгууллагынхан өмнөд хөршийнхний эсэргүүцлийн бичгийг нэг их хайхралгүй шалгах ажлаа хуулийн дагуу явуулж эхэлсэн юм. Харин яагаад Хятадын тал чимээгүй болов гэх асуудал сонирхохгүй байж боломгүй сэдэв аж. Бидэнд олдсон албан бус мэдээллээр манай Газрын тосны газрын хуучин удирдлагатай хамтран мөнгө угааж байсан тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ-ын хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор ямар нэгэн бичиг тоот дахин илгээхээ больсон гэх.

Д.АМАРСАЙХАН НАРЫН АВДАГ ОРЛОГЫН НЭГ ХУВЬ ХЭДЭН ТЭРБУМААР ТООЛОГДОХ ВЭ

“Петрочайна Дачин Тамсаг”- ийнхантай нийлж мөнгө угаасан хүмүүс бол Засгийн газрын агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан тэрг үүтэй нөхөд гэнэ. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм. Уг хэрэгт холбогдуулж тус газрын дэд дарга, Гадаад худалдааны хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаал хашиж байсан дөрвөн хүнийг сэжигтнээр тооцоод байгаа. УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүхийн мэдээлснээр 417 мянган баррель буюу 40.5 сая доллараар үнэлэгдэх газрын тос сох дутчихаад байгаа гэсэн. Шалгалтын явцад түүнээс их хэмжээгээр алга болсон нь тогтоогджээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай улсын төсөвт орох ёстой 24 хувийн орлогоос нэг хувь нь Хонконг дахь “SunWang” гэх компанийн данс руу орж байсан нь батлагдав. Зөвхөн 2011 оны эхний найман сард 1.5 сая ам.доллар “Sun- Wang” руу шилжсэн байжээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ компанийн данс руу зөвхөн Монголынх биш БНХАУ-ын Засгийн газарт орох ёстой хувиас бас нэг хувь нь шилжиж байсан гэнэ. Улмаар тус компаниас тодорхой хэмжээний мөнгө манай улсын арилжааны нэгэн банкинд шилжиж ирж байв. Түүнийг нь өөр хүний нэр дээр нууц данс нээж ашиглаж байсан нь аудитын дүгнэлтээр тодорхой болсон байх юм. Түүнээс гадна аудитын дүгнэлтээр Газрын тосны газрынхан, “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхны аль нэг нь хуурамч тайлан гаргаж өгдөг байсан ноцтой асуудал тогтоогдсон байна. Газрын тос борлуулсан орлогын 2007-2012 оны тай ланд үндэслэн мэргэжлийн бай гуул лагынхан дүг нэлт хийхэд энэ хугацаанд 51.4 сая ам.доллар буюу 465264 баррель тосны зөрүү гарсан байж. Тухайлбал, Газрын тосны газрын 2007 оны тайланд 423017 баррель тос борлуулсан гэж тайлагнасан бол “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан 571440 баррель тос борлуулсан гэжээ.

2010 онд 1295660 баррелийг борлуулсан гэж Газрын тосны газрынхан тайландаа дурдсан бол, Хятадын талынхан 1541284 баррель гэж 245624 баррелийн зөрүүтэйгээр бичжээ. Үүнээс үзэхэд манай төрийн байгууллагынхан Хятад ком панийнхантай нийлж, төрийн хөрөнгөнөөс завшиж байснаа нуухын тулд тайланд засвар хийдэг байсан бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.