Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нельсон Манделад хөшөө босголоо

Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчдийн нэг Нельсон Манделад зориулсан гурван метр өндөр хөшөөг Вашингтон хотод босгов. Түүнийг амьд сэрүүн байхад нь ийнхүү хөшөөг нь бий болгож дурсгалыг нь мөнхжүүлжээ. Тэрбээр ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч юм. Вашингтонд байх ӨАБНУ-ын ЭСЯ-ны дэргэд болсон ёслолын ажиллагаанд Нельсон Манделагийн охин оролцлоо. Уг хөшөөг Кейптаун хотын шоронгийн хажууд байдаг хөшөөг яг дуурайлган бүтээжээ. Нобелийн энх тайвны шагналт тэмцэгч маань шоронгоос суллагдах өдрөө өмсөж байсан хувцастайгаа гараа дээш өргөн зогсож байгаагаар хөшөөнд дүрсэлсэн байна.

Нельсон Манделад зориулсан дурсгал, хөшөө, цогцолбор энд тэнд цөөнгүй байдаг. 2007 онд Лондон хотын Парламентын талбайд түүний хөшөөг босгосон бол НҮБ-аас Нельсон Манделад зориулж бий болгосон өдөр буюу долдугаар сарын 18-нд Москва хотын Тверийн гудамжинд цуглаан болж, түүнд хөшөө босгохыг дэмжсэн байна. 95 настай үндэсний энэ баатрын биеийн байдал сайнгүй байгаа. Бараг гурван сар эмнэлэгт хэвтээд энэ сарын эхээр гарсан юм. Гэрт нь одоо эмч нар өдөр шөнөгүй сахиж байна. Нельсон Манела 27 жил шоронд хоригдсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.