Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БО СИЛАЙД НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООВ

 ХКН-ын Чунцин хотын хорооны дарга байсан түүнд өчигдөр ийм ял онооно. Түүнийг авлига, хээл хахууль авсан, албан тушаалаа буруугаар ашигласан гэж үзэж буруутгасан юм. Мөрдөн байцаалтын материалаас үзвэл Бо Силай 4.3 сая долларын хахууль авсан аж. Хятадын хамгийн нэрд гарсан, ирээдүйтэй улстөрчдийн нэг гэгдэж байсан Бо Силайг 2012 оны гуравдугаар сард албан тушаалаас нь огцруулан, намаас нь хөөж, депутатын эрхийг нь цуцалсан юм.

Чунцин хотын цагдаагийн байгууллагын дарга Ван Лицюн үүнээс нэг жилийн өм нө Бо Силайн гэргий Гу Каи лайг Английн бизнесмэн Нил Хейвудийн амийг хорооход оролц сон гэж мэдэгдсэн билээ. Удалгүй Гу Каилай, Ван Лицюн хоёрыг баривчлав. Бо Силайн гэргийд цаазлах ял өгч, Ван Лицюныг 15 жил шоронд хорихоор болсон. 64 настай Бо Силай өөрийгөө буруугүй гэж үзсээр байлаа. Түү- нийг шүүх ажиллагаа өнгөрсөн сарын 22-нд эхэлсэн юм.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.