Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Солонгосын тал амлалтаасаа буцжээ

1950-1953 оны Солонгосын дайны уршгаар салж хагацсан гэр бүлийнхнийг уулзуулж учруулахаар урьд нь төлөвлөж байснаа Умард Солонгосын эрх баригчид тодорхой бус хугацаагаар хойшлуулав. Үүний шалтгаан нь Өмнөд Солонгосын дайсагнасан бодлого гэж албан ёсны мэдээнд өгүүлжээ.

Хоёр орны хооронд яриа хэлэлцээ хийх “хэвийн уур амьсгал” бий болсон нөхцөлд энэ арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх гэнэ. Үүний хариуд Сөүл албан ёсоор ам нээгээгүй байна. Салж хагацсан хүмүүсийг энэ сарын 25-30-нд Умард Солонгосын нутагт уулзуулахаар төлөвлөж байсан юм. Хоёр талаас тус бүр 100 орчим хүнийг уулзуулах сураг дуулдаж байсан. Ийм уулзалтыг хоёр Солонгосын тал 2000 оноос томоохон баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулж ирсэн юм. Гэвч харилцаа муудах болсноор 2010 оны арваннэгдүгээр сараас зогсоожээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.