Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоригдол тээвэрлэж явсан машин бүрэн бус байжээ

Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангиас Улаанбаатар дахь ШШГЕГ-ын харьяа Зайсан дахь хорих ангид ялтан хүргэхээр явсан автомашин онхолдож, ялтнууд болон жолооч нь гэмтсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тус аймаг дахь Замын цагдаагийн тасгийнхан болон Цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсээс томилогдсон ажлын хэсгийнхэн осолдсон шалтгааныг тогтоожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Mitsubishi Delica” автомашин бүрэн бус байснаас энэхүү осол гарсан гэсэн дүгнэлт гарсан байна. Үзлэгээр автомашины урд тэнхлэгийн боолт дутуу байснаас онхолдсон аж. Ялтнуудын хувьд харьцангуй хөнгөн гэмтсэн бөгөөд жолооч Сансарбаатарын бие нэлээд хүнд, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна. Хоригдлууд хулгай, танхай, дээрмийн хэргээр ял шийтгүүлсэн, тус хорих ангид ял эдэлж байгаад биеийн байдал нь муудсанаас ШШГЕГ-ын Төв эмнэлэгт эмчлүүлэхээр явж байжээ.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.