Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Элчин сайд Б.Даваадорж мөнгө угаасан хэрэгт холбогдолгүй болжээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан тус улсад шалгаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэлээр цацагдсан. Түүний данс руу манай улсаас дөрвөн хүн 201 мянган евро шилжүүлсэн нь тус улсын хуулийг зөрчөөд тогтохгүй, мөнгө угаасан хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байв. Гэтэл ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагынхан түүний гэм бурууг үйг тогтоосон тухай мэдээллийг саяхан манай талд ирүүлжээ.

Берлин хотын Прокурорын газраас Б.Даваадоржийн өмгөөлөгч Эгон Ж.Гайст “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичиг өгсөн аж. Элчин сайд Б.Даваадорж өмгөөлөгчөөрөө дамжуулж прокурорт хүсэлт гаргасны дагуу уг албан тоотыг хариу болгож өгсөн бөгөөд түүнийгээ манай улсын Ерөнхий прокурорын газарт хүрг үүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.