Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иран улс цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүй

 Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани Эн-Би-Си телевизийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ ийн мэдэгдсэн байна. Цөмийн зэвсгээр хэзээ ч хөөцөлдөхгүй. Ираны атомын хөтөлбөрийн асуудлаар миний тэргүүлсэн засгийн газар Өрнөдтэй яриа хэлэлцээр хийх бүх боломж бий гэж тэр хэлжээ. Цөмийн хөтөлбөр нь энхийн үйлсэд чиглэсэн болохыг Иран харуулах юм бол энэ асуудлаарх маргааныг зохицуулах боломжтой гэж АНУ үзэж байгаа аж.

Энэ тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны шинэ Ерөнхийлөгч Хасан Роханид дуулгасан гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгджээ. Уг асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх цонх нээлттэй, гэхдээ тэр цонх байнга нээлттэй байхгүй гэж тэр хэлсэн байна. Америкийн тавьж буй саналыг “хүлээн авч, үр дүнд хүрч болохуйц” гэж Ираны Ерөнхийлөгч үзжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.